Будалт

Хөмсөг будалт

Эхлээд зориулалтын самаар хөмсгөө босоо маягаар самнаж бэлтгэнэ. Ингэж бэлтгэх нь хөмсөгний чиглэлийг нь хадгалах ба ерөнхий хэлбэрийг гаргаж өгнө. Yүний дараа хүрэн өнгийн харандаагаар нум хэлбэрийн будна. Будсаны дараа хөмсөгний ойр орчмын илүүдэл үсийг зулгааж авна. Хөмсөг жигд харагдуулахын тулд шингэн хэсгийг тодруулж будна. Хэрвээ өтгөн мэт будсан харагдвал нарийн модонд ороосон хөвөнгөөр илүүдэл будгийг арчиж арилгана. Yүний дараагаар бүтүүвтэр багсаар хөмсөгний эхээс жигд самнах бөгөөд хоёр хөмсөг нь ижил нум хэлбэртэй болох ёстой. Ингэж будвал та сайхан хөмсөгтэй болсноо мэдрэх болно. Урт өтгөн, бараан сормуусыг эргүүлж дэрвийлгэж харагдуулснаар нүдийг нүдний зовхийг тодотгож улам ч гоё сайхан болгоно. Зовхины тень, харандааны будаг сормуусны будагтай нийлж нүдийг тодруулж өгдөг.

Уруулаа зөв будацгаая

Нүд сэтгэл хөдлөлийн илчлэл гэдэг бол уруул дотоод мэдрэмжийн толь юм. Харчууд таны уруулыг шимтэн ширтэхдээ, дотоод ертөнцийн чинь өгүүлэмжийг олж мэдэрдэг. Уруулын хөдөлгөөнөөр та сэтгэл санааны байдлаа бусдад илэрхийлж байдаг. Хэрэв бидний сэтгэл гутрангуй байвал уруулын өнцөг унжиж, сэтгэл санаа сэргэлэн бол инээвхийлж, дургүй хүрсэн үедээ ярвайж байдаг. Хэрэглэдэг уруулын будгийг өнгөөр нь хүний зан чанарыг тодорхойлдог. Жишээ нь улаан өнгийг амьдралд идэвхитэй дуртай, ягаан өнгийг мөрөөдөмтгий, улбар улаан өнгийг гаж чамин, цайвар өнгийг амжилт гаргадаг эмэгтэйчүүд сонгодог. Уруулыг байгалийн өнгөтэй болгоё гэвэл

1. Будагтай уруулаа жимийж нэг дан уудаг цаасыг наалдуулна.

2. Yүний дараа дээрээс нь пудрийг багсаар элбэгхэн түрхэх хэрэгтэй. Урууландаа тохирсон будгийг сонгосон бол хүрээлэгч харандааг мөн адил уруулын будагтай адилавтар өнгөөр сонгож хүрээ тавина. Хүрээ тавьсан бол та зөөлөн багсаар уруулыг будаарай, энэ будгийн жигд тарахад чухал үүрэгтэй. Уруул өнгөлөгчөөр өнгөлөх тослох нь уруулыг тань улам дур булаам харагдуулна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button