Гарын хумсыг арчлах

Хуучин лакыг арилгахын тулд ацетоноор бус ЕД витаминтай шингэнээр арчина. Дараа нь хумсны өнгөн хэсгийг цаасан болон зөөлөвчтэй нэг удаагийн хуурайгаар болгоомжтой хуурайдна. Хуурайдсаны дараагаар тэжээлийн тос түрхэнэ. Хумсны илүүдэл махыг авна. Гэхдээ гүн авч болохгүй, арьсанд нян орж үрэвсэхээс болгоомжлох хэрэгтэй. Хэлбэр гарган засна, бэхжүүлэгч тэжээлийн шингэн түрхсэний дараа лакаар будна. Эцэст нь хамгаалах өнгөлөгчийг давхарлан түрхэнэ.