Ашигтай бяцхан зөвлөгөөнүүд

Хэрэв сормуусны будаг хатвал дээр нь хэдэн дусал үнэртэй ус хийж болно.

Гараа халуун, хүйтэн усаар ээлжлэн шүршиж сайтар норгон иллэг хийгээд мөсөөр арчиж, чийгтэй байхад нь тос түрхвэл арьс нь үрчийхгүй. Хумс нь амархан хугардаг бол 100 гр ургамлын тосонд гурван дусал иод нэмж хийгээд хумсаа (хурууныхаа үзүүрийг) дотор нь дүрж 10-15 минут байлгана. Энэ үед хумсны ойр орчмын арьсыг тосолж өгөх хэрэгтэй. Дараа нь хуурай цаасаар сайн арчина. Yүнийг хэд хэдэн удаа давтаарай.

Амралт бол юу ч хийхгүй байхын нэр огт биш. Амралт бол засал мөн. Түр амралт тийм сэргээх чадвартай байдаг учир таван минут дуг хийгээд авахад ядаргаа арилах шиг болдог байна. Өрөөндөө дэртэй буйдан тавьчихаад найруулагчидтайгаа ажил төрлөө зөвлөн ярилцах үедээ хажуулан амсхийж бай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button