Эелдэг байж сур

Хүн бүр аз жаргалд тэмүүлдэг. Гэвч энэ аз жаргалыг олох найдвартай ганц л арга бий. Энэ нь өөрийнхөө санаа бодлыг хянах явдал юм. Аз жаргал гадны нөхцөлөөс шалтгаалахгүй. Тэрээр таны сэтгэл санааны байдлаас хамаарах агаад таны аз жаргал аль эсвэл азгүй явдал танд байгаа болон таны эрхэлж байгаа зүйлээр бус харин та аливаа хүчин зүйлийг хэрхэн үнэлж байгаагаар тодорхойлогдоно.
Ажил хэргийн талаар ярилцах гэж байгаа хүн дээр орохын өмнө ямагт хаалганы өмнө хурмын төдий зогсон, ямар нэгэн аятай зүйлийн тухай бодож, нүүрэндээ мишээл төрмөгц тасалгаанд ордог байна. Та гудамжинд гарахдаа толгойгоо өргөж цээж дүүрэн амьсгалагтун.
Найз нөхдөө инээмсэглэн угтаж, хөөр болон гар барих хэрэгтэй. Ойлгохгүй болов уу гэж санаа үл зов, өөртөө муу хүмүүсийн тухай бүү бод. Юу хийхийг хүсэж байгаагаа хатуу ойлгож зорилгодоо хүрэхийг эрмэлз. Санаж явбал бүтнэ гэгчээр хүссэн зүйлээ ямагт бодох аваас нэг л өдөр түүнээ биелүүлэх сайхан боломж гарна.
Авъяастай шударга ажилсаг хүний дүрийг төсөөлж эгнэгт санаж явбаас аажимдаа тийм хүн болоход нэн их тус болно. Бодол юу юунаас чухал. Зоримог шулуухан хөгжөөнтэй зан чанарыг эрхэмлэнэ. Толгойгоо өргөж эрүүгээ эгцэлж сэргэлэн цовоо байхыг хичээцгээ. Бидний хэн маань ч бурхан байх боломжтой билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button