Кремийг яаж хэрэглэх вэ?

Зуны улиралд, ялангуяа гадаа удаан хугацаагаар байх тохиолдолд нарны гэрлээс хамгаалах зоиулалтын крем хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ ийм кремний үйлчлэх хугацаа нь удаан байдаггүй тул 3-4 цаг тутамд кремийг дахин түрхэх шаардлагатай.
Зарим үед чийгшүүлэгч кремийг хэт зузаан түрхсэний улмаас арьсан дээр хөлсний дуслууд үүсдэг ба энэ тохиолдолд хөлсийг сальфетикаар шингээж авна. Хэрэв энэ арга тус болохгүй бол крем арьсанд тохирохгүй байна гэсэн үг. Орой нүүрээ цэвэрлэсний дараа тэжээлийн тосоо түрхэнэ. Тэжээлийн тос нь нүүрний арьсанд тань тэжээл өгч, арьсны бодисын солилцоог сайжруулна. Тэжээлийг тосыг дунд, ядам хуруунуудын өндгөөр зөөлөн, гулгах хөдөлгөөнөөр түрхэнэ. Түүнчлэн гоо сайхны зориулалттай хөвөнг давстай бүлээн усанд чийглээд, уг хөвөнгөөр зөөлөн тогших мэт хөдөлгөөнөөр кремийг жигд түрхдэг. Ямар ч үед нүүрний тосыг массажны шугамын дагуу түрхэнэ.
-Нүдний орчимд-хамрын угаас хөмсөгний шугамын дагуу нүдний булан руу, дараа нь нүдний дотоод булан руу,
-Хацрын хэсэгт-зөөлөн дугуйрсан хөдөлгөөнөөр хамрын хажуугаас шанаа руу, амны өнцгөөс чихний дунд хэсэг хүртэл,
-Хамар дээр-хамрын угаас үзүүр хүртэл дугуйрах хөдөлгөөнөөр,
-Амны орчимд-хагас эргэлдэх хөдөлгөөнөөр тус тус түрхэнэ.