Танд пудр хэрэгтэй юу?

Нэр хүнд бүхий гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ орцыг үргэлж мэдээлж байдаг. Пудрыг хуучирсан технологиор шаардлага хангахгүй хийснийг крахмал, монолин хоёрын орц гэрчилнэ. Сайн чанарын пудрын орцонд тальк байнга агуулагдаж байдаг. Тальк нь маш зөөлөн бөгөөд арьсанд сайн шингэдэг.
Пудрын найрлаганд ордог коллоид хэмээх цагаан нунтаг нь маш зөөлөн бөгөөд чийгийг сайн шингээдэг. Карбонат, кальци, магнийн исэл ч дээрхийн шинж чанартайгаас гадна магнийн исэл нь арьсны гадаргууг тэнийлгэж, арьсанд жигд тархдаг. Түүнчлэн пудрыг дээд зэргийн тосоор баялагжуулах нь арьсыг хамгаалах ач тустай. Тэгэхээр орчин цагийн пудр хэд хэдэн сайн талтай будалтыг бэхжүүлэх, арьсыг торгомсог харагдуулах, арьсны өөг дарах, нүүрний хэлбэрийг засах гэх мэт. Мөн хүйтэн, нарны хэт ягаан туяа, агаарын таагүй нөлөөнөөс арьсыг хамгаалах ач холбогдолтой.
Пудрыг нунтаг шахмал байдлаар үйлдвэрлэн гаргадаг. Шахмал пудрээр өдрийн турш нүүрнийхээ будалтыг сэргээхэд тун тохиромжтой. Өнгө өнгийн бөмбөлөг хэлбэрээр хийгдсэн пудрыг анх францын Guerlain фирм санал болгожээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ пудр XX зууны хамгийн шилдэг пудр гэнэ.

Яагаад мэргэжилтнүүд нунтаг пудрыг илүүд үздэг вэ?

Нунтаг пудрын ширхэг нь шахмал пудрынхаас илүү жижиг байдаг. Иймд арьсны гадаргууд жигд тараах нь хялбар.

Усанд тэсвэртэй пудр гэж ямар пудрыг хэлэх вэ?

Ийм пудр чийгний нөлөөгөөр өнгөө өөрчилдөггүй. Жүжигчид тамирчид түүнчлэн диско сонирхогчдод нэн тохиромжтой. Ийм пудрын гадна талд голдуу Water Proof гэж бичсэн байдаг.

Нүүрний төрхийг засварлахад ямар пудр сонгох вэ?

Нүүрний хэлбэрийг засварлахад дайвар эсвэл гүн бараан өнгийн пудрыг хэрэглэдэг. Засвар хийхэд шахмал пудр илүү тохиромжтой. Арьсны өнгийг засахад бүүдгэр өнгийн, жишээлбэл улбар, цэнхэр, нил ягаан, шар эсвэл гялалзсан саа бүхий пудр тохиромжтой байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button