Жирэмслэхээс хамгаалах эм, бэлдмэлийг танилцуулж байна.

Ерөндөг
Умайн хөндийд байрлуулж жирэмслэхээс удаан хугацааны туршид хамгаалдаг хэрэгсэл юм. Энэтхэг улсын Контех Девайс үйлдвэрт үйлдвэрлэсэн ЗЭС Т 380 А загварын ерөндөг. Тохирсон нөхцөлд 8 жил хүртэлх хугацаанд найдвартай хамгаална. Ерөндгийг хэрэглэсэн эхний жилд 99.2%-ийн үр дүнтэй.
Жирэмслэхээс хамгаалах дааврын хавсарсан эм-Ригевидон
Жирэмслэхээс хамгаалах зорилгоор өдөрт нэг удаа тогтмол ууж хэрэглэдэг дааврын эм. Зөв хэрэглэвэл хүсээгүй жирэмслэлтээс 99% найдвартай хамгаалж чадна. Найрлагандаа төмөр агуулдаг тул цус багадалтаас сэргийлэх болоод эмчлэх давхар ач холбогдолтой. Унгар улсад Годеон Рихтерийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн.
Бэлгэвч
Бэлгийн хавьтлын өмнө хөвчирсөн шодойнд углаж эрэгтэйн үрийн шингэнийг үтрээнд оруулахгй саатуулах замаар жирэмслэхээс хамгаалдаг хэрэгсэл юм. Мөн бэлгийн хавьтлын үед БЗХӨ/ДОХ-оос найдвартай хамгаална. БНСУ-ын Сөүл хотын СЕОХУНГ ХХК-наас нийлүүлсэн.
Эмэгтэй бэлгэвч
Бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулж жирэмслэхээс хамгаалдаг хэрэгсэл юм. Тэрчлэн бэлгийн хавьтлын үед хэрэглэхэд БЗХӨ/ДОХ-оос найдвартай хамгаална. Английн Их Британы Нэгдсэн Вант Улсын Эмэгтэйчүүдийн Эрүүл мэндийн компаниас нийлүүлсэн. Мари Стопсын НYЭМ-ийн эмнэлгээс авч болно.
Депо-провера
(Жирэмслэхээс хамгаалах тариа)
Депо-провера-Депот-медрокси-прогестерон ацетат нь жирэмслэхээс хамгаалах дан прогестин агуулсан тариа юм. Бельги улсын Фармасиа ба Упжон эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн. Эстрогений гаж нөлөө байхгүй, бэлгийн харьцаанд саад учруулахгүй, өндөр үр дүнтэй, удаан хугацааны үйлчилгээтэй зэрэг сайн талтай. Хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэхэд нэн тохиромжтой.
Yр дүн Тариулсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд жирэмслэхээс найдвартай хамгаална.
Бэлгийн замын халдварт өвчнийг эмчлэх эмүүд Метронидазол
250 гр-ийн тунтай шахмал эм бөгөөд үтрээнээс ялгадас гарах хам шинж, трихомоиаз өвчнийг эмчлэхэд зориулан эмчийн заавраар хэрэглэнэ.
Метронидазолийг жирэмсний эхний хагаст ууж болохгүй бөгөөд эм ууж буй үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй. Yтрээнээс эмгэг ялгадас гарч буй үед уг эмээр эмчлэхдээ бэлгийн хавьтагч, эхнэр нөхрийг хамт эмчилдэг гэдгийг анхаарах нь зүйтэй.
Доксициклин
Заг хүйтэн, хламид, шээсний сүвнээс ялгадас гарах хам шинжийг эмчлэхэд хэрэглэнэ. Манай орны нөхцөлд элбэг тохиолддог умайн хүзүүний болон үтрээний үрэвслийн эмчилгээнд зонхилон хэрэглэдэг.
Бензатин Пенициллин
Бэлэг эрхтэний шархлааны хам шинж, тэмбүү, зөөлөн ярыг эмчлэхэд зориулан хэрэглэж байна. БЗХӨ-нийг эмчлэх эдгээр эм, тариаг 1999 оны 10-р сараас эхлэн НYБ-ын ХАС-ын дэд хөтөлбөрийн хүрээнд аймаг, хотуудын БЗХӨ-ний кабинетэд эмзэг бүлгийн амьдрал дорой хүмүүст үнэ төлбөргүй олгож эхэлсэн. Иймд аймаг, хот, дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, төвүүдийн БЗХӨ-ний кабинетаас үнэ төлбөргүй авч болно.