Ангина зүрх, үе мөч, бөөр өвчлүүлдэг

Ялангуяа зүрх, үе мөч, бөөрөнд муу нөлөөтөй. Ангина нь гаднаас халдварлаж болно. Yүнд ангинатай хүнээс шууд халддаг. Эсвэл шүд хорхойдсон юм уу буйл үрэвссэн хүмүүсийн амны хөндийн ангины архагшсан голомт оршиж байдаг. Ангина үүсэхэд нөлөөлөх олон хүчин зүйлс бий. Биеийн болон сэтгэл зүйн ядаргаа, даарх, муу хооллох, А, С, Е витамин дутагдах, бусад халдварт өвчин тусан гэх мэт. Энэ бүх тохиолдолд бие махбодь суларч дархлал хамгаалалт хангалтгүй болдог.
Жилийн улирал бас нөлөөтөй. Хавар намрын цагаар ангины өвчлөл эрс нэмэгддэг. Өвчиний хүнд хөнгөний зэрэг, урт богино зэрэг нь өдөөгвийн хэлбэр ба бие махбодийн эсэргүүцлээс хамаардаг. Ангина нь дотроо дөрвөн төрөл байдаг. Аль ч төрлөөр өвчиллөө гэсэн хоолой толгой өвдөж бие сулбайдаг. Дуу яриа нь илт өөр болох ба 38-40 градус хүртэл халуурна. Хоолойн мах томорч хавдан улайна. Дээгүүр нь идээ гарч ирнэ. Эрүү хүзүүний орчмоор хүндүүр болдог. Өвчнийг ташаа үнэлж бие даан эмчлэх оролдлого бүү хий. Ангиныг амаа зайлхын хажуугаар өвчиний төрлөөс хамааран пеницелин, тетрациклин, олендомицин, эротромецин эмнүүдийн авь нэгийг уудаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button