Зарим тойрогт хууль бус үйлдэл гарчээ.

Тус намын ерөнхий нарийн бичгий дарга Д, Идэвхтэн, нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр нар МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны зарим штаб руу үл бүтэх хүмүүс, халдах явдал хэдэнтэй гарсан тухай тодорхой жишээ баримт гарган тайлбарлав. Тэрээр

-Сонгуулийн зарим тойрогт МАХН-аас нэр дэвшигчийн уулзалтад согтуу хүн оруулах, мод, чулуугаар шидэх, цагдаагийн хуурамч дүрэмт хувцас өмсч баримт бичгээ шалгуулахыг шаардсан хууль бус үйлдлүүд гарлаа. Тухайлбал, 61 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Баяртсайханы сонгуулийн байранд цагдаагийн хувийн дугааргүй дүрэмт хувцас өмсч, өөрийгөө хошууч Төрбат хэмээн танилцуулсан хүн нэвтэрч тэнд ажиллаж байсан хүмүүсээс бичиг баримт болон сонгуулийн төлөвлөгөөгөө үзүүл гэж шаардсан бол 66 дугаар тойрогт нэр дэвшсэн УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржийн сурталчилгааны машины толийг хагалсан байна.
Түүнчилэн 74 дүгээр тойрогт нэр дэвшигч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Мөнх-Оргилын нэр төрийг унагах гэсэн оролдлого уржигдар орой 21 цагийн үед гарчээ. Түүний сонгуулийн байранд өөрийгөө Мэргэн бөөдий хэмээн нэрлэсэн хүн орж ирэн зүй бус авирлажээ. Ингээд зогссонгүй явах гэж байсан машины өмнүүр хөндөлсөн хэвтсэн байна. Энэ үйлдлийг зогсоох гэсэн хүмүүс хорооны цагдаа нарыг дуудтал урдаас бэлтгэн хүлээж байсан бололтой гэрэл зурагчид гарч ирэн зураг дарж, хүч хэрэглэж байна хэмээн дуулиан болгохыг оролдлоо гэв.

Гэтэл ийм явдал Дархан-Уул аймагт бас болжээ. МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байгаа Д, Цэвээнжавын сурталчилгааны самбаруудын шилийг нь хагалж, бяцалж, зургийг нь дундуур нь урж хаясан зүй бус явдал лхагваас пүрэв гаригт шилжих шөнө гарчээ. Түүгээр ч зогсохгүй намынх нь тугийг нь шатаасан байсан гэнэ. Нэр дэвшигчийн сонгуулийн штабынхан энэ асуудлыг сонгуулийн тойргийн хороонд мэдэгдэж, буруутай этгээдүүдийг олж өгөхийг цагдаагийнхнаас хүсээд байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button