Сонгуулийн тухай асуувал…

-1996 оны УИХ-ын сонгуульд нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 92.15, 1997 оны Ерөхийлөгчийн сонгуульд 85.6, 2000 оны УИХ-ын сонгуульд 82.43, 2001 Ерөнхийлөгчийн сонгуульд 82.9 хувь нь саналаа өгсөн байдаг. Санал өгөх хувь нь буурч ирсэн нь Yндсэн хуулиар иргэний сонгуулийн эрхийг чөлөөтөй болгосонтой холбоотой байхаа. Гэхдээ манай сонгогчдын төрөө төвшитгөхөд оролцох идэвх сайн, энэ сонгуульд саналаа өгөх идэвх хувь өндөр байна гэдэгт итгэж байна. СЕХ сонгогчдын шилжих хөдөлгөөнийг цэгцлэх, бүртгэл хаяггүй хүмүүсийг хаягтай болгох, иргэний үнэмлэхээ аваагүй хүмүүст иргэний үнэмлэх олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт далгасан. Энэ дагуу тодорхой ажлууд хийж байгаа. СЕХ-ны хувьд сонгогчдыг аль болох сонгуульд бүрэн хамруулахад анхаарч байгаа. Сонгуульд хэрхэн оролцох, ямар шаардлага тавигдах тухай уриалга Өнөөдөр сонины тавдугаар сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн.

-Манай улсын сонгуулийг гадаадынхан хэр ажиглах бол. Санал хүсэлтээ ирүүлж байна уу? Ямар ямар улсаас хүсэлт тависан тухай мэдэгдэж болох уу? Бас Европын холбоо гишүүн орнууддаа Монголд ажиглагчаа илгээх шаардлагагүй гэсэн чиглэл өгсөн тухай мэдээллийг Өнөөдөр сониноос авлаа. Yүнд хариулт өгөөч.

-Санал хүсэлт ирж байгаа. Yнэмлэх ч олгож эхэлсэн. Мөн манай улсад суугаа Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагын ажилтнууд хүсэлтээ тавьж байгаа. СЕХ-ны зүгээс ажиглах эрхийг чөлөөтөй олгож буй, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсаас Монгол улсад суугаа Элчин сайд УИХ-ын даргатай уулзах үедээ, Монгол улс сонгуулийг шударга, чөлөөтөй зохион байгуулдаг ардчилсан орон учраас Еродпын холбоо Монголын сонгуулийг ажиглах шаардлагагүй гэснийг уламжилсан. Гэхдээ манай улсад суугаа Еропын холбооны гишүүн орнуудын ЭСЯ-ны ажилтнууд сонгуулийг ажиглахаа илэрхийлж байгаа. СЕХ Гадаад хэргийн яамтай зөвшилцөн сонгуулийг өргөнөөр ажиглахыг гадаадын улс орнуудад уриалж байгаа гэдгийг тэмдэглэмээр байна.
/өнөөдөр 2004-5-28 126/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button