Охид дээрэм хийдэг болжээ.

Хаалгыг нь тогших чимээнээр хүү гэрийнхнийхээ хэн нэгэн ирлээ хэмээн хаалгаа тайлж өгсөн байна. Гэтэл үл таних 15-18 насны хоёр охин орж ирэн хүүг ваннынх нь өрөөнд түгсэн байна.
Эцэг, эх нь орой ирэхэд хаалга нь онгорхой, хүү нь ванны өрөөнд түгжигдсэн байхыг олж мэджээ.
Хүүгийн гэрээс охид хоёр сая гаруй төгрөгийн эд зүйлс дээрэмдсэн болохыг хуулийнхан тогтоосон байна. Дээрэм хийсэн охидыг нийслэлийн бүх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжилж эхэллээ.
Бага насны хүүхдээ иймэрхүү байдлаар ганцааранг нь хараа хяналтгүй орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button