Х.Хулан шүүхэд хандах боллоо.
Түүнийг АНУ-д ажиллаж байх үед нь Сонгуулийн тойргийн хороо холбогдох материалаа бүрдүүлээгүй гэдэг шалтгаанаар нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзаад байсан юм. СЕХ ч энэ шийдвэрийг баталгаажуулаад байгаа. Х.Хулан ирсэн даруйдаа СЕХ-ны даргатай уулзаж учирласан боловч нэгэнт хуулийн хугацаа дууссан учраас хүсэлтийг авч үзэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. Харин эвслийн удирдлага үүнийг хууль зөрчсөн явдал боллоо гэж үзээд Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдлоо гаргахаар болжээ. Эвслийн дэд менежер Н.Чулуунбаатарын тайлбарлаж байгаагаар сонгуулийн 57 дугаар тойргийн хорооны шийдвэр нь анхнаасаа улс төрийн шалтгаантай байсан бөгөөд энэ нь эвсэлд учирсан анхны томоохон хохирол болоод байгаа аж.