Найрамдал төвд амрах боломжтой боллоо.

Түүнэээс гадна энэ жил тус төвийнхөн амрагч хүүхдүүдийнхээ тав тух, эрүүл мэнд, хөгжилд нь чиглэсэн олон шинэлэг үйлчилгээг санал болгож байгаа гэнэ.
Тухайлбал хүүхдүүд эрүүл шүдтэй болоод харина.
Найрамдал-ынхан амрагч хүүхдүүдийнхээ дунд судалгаа хийхэд тэдний 70-80 хувь нь амны хөндий шүдний ямар нэгэн өвчинтэй байдаг нь тогтоогджээ. Тиймээс шүдний иж бүрэн кабинет байгуулсан бөгөөд амрагч хүүхдүүддээ үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. Yүнээс гадна нөхөн үржихүйн чиглэлээр мэргэжлийн эмч нар ажиллах Охидын өрөө-г шинээр байгуулжээ.
Мөн 7-р сарын 10-нд 40 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай гэр хотхоныг шинээр ашиглалтад оруулах юм байна. Түүнчлэн Найрамдал төвд амрах хүсэлтэй ч унаа хөсөг, зардал мөнгөний улмаас төдийлөн ирж чаддаггүй алслагдсан аймгийнханд энэ төвийнхөн хүрч үйлчилнэ гэнэ. энэ төвийн багш нарын баг тэдгээр аймгуудын зусланд очиж 2-3 хоног багшлахаар төлөвлөөд байгаа төдийгүй зардал мөнгөө ч өөрсдөө гаргах аж.
Энэ мэтчилэн Найрамдал-ынхан шинэ санаа, шинэлэг үйлчилгээгээр урин дуудсаар байна. Угаас тэнд амрах хүсэл хүүхэд бүрт байдаг билээ. Өмнө нь эднийх 16 хүртэл насныхныг хүлээж авдаг байсан бол өнөө жилээс насны хязгаарыг 18 хүртэл болгожээ.
Олон улсын хүүхдийн Найрамдал төвийнхөн 6-р сарын 2-ноос эхний ээлжийн хүүхдүүдээ хүлээж авах юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button