Манай жүжигчид Чой ахайтантай уулзжээ

Мөн манайхан Солонгосын жүжигчидтэй уулзсаны дотор UBS-ээр орой бүр гарч байгаа Тэчангым киноны ордны их ахайтан Чой буюу Солонгосын ардын жүжигчин Кюн Ми Ри байсан байна. Өмнө нь олон кинонд дандаа эерэг дүр бүтээж, ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн түүнийг Чой ахайтны дүрд тоглоход Энэ муухай дүрээсээ татгалзаач гэсэн хүсэлт олон хүнээс ирж байсан гэнэ.
UBS-ээр гарч байгаа Тэчангым киноны сүүлчийн ангийг кинотеатруудад худалдсан тухай яриа хэр үнэн болохыг тодруулж өгөхийг хүссэн хүсэлт манай уншигчдаас ирсэн юм. Yүнийг тодруулахад Сүүлчийн ангиуд телевизээр гардгаараа гарна. Театруудад худалдсан гэдэг нь ор үндэсгүй яриа гэлээ. Тийм болохоор киноныхоо төгсгөлийн ангийг ч гэртээ суугаад үзэх боломжтой юм байна.