Заан хүлганатай барьцсан нь

Санаа нь ойлгогдож бай-гаа биз. Өнөөдөр мэнай ул-сад үүнтэй төсөөтэй өрсөлдөөн явагдаж байна. Сонгуулийн сурталчилгааг хэлж байна . Нэг талд төр засгийн бүх эрх мэдлийг 100 хувь гартаа төвлөрүүлсэн, хэвлэл мэдээллийн гол сув-гуудыг эзэмшин буй МАХН. Нөгөө талд нь хүчтэй сөрөг хүчин гэж нэрлэгддэг ч УИХ-д дөрөвхөн суудалтай, тэд нь чуулганы нээлт, хаалтан дээр үг хэлэх ч эрхгүй, гишүүд нь бүгд гудамд лааз өшиглөж яваа, үндэсний радио, телевизээр дуу хоолойгоо гаргах нь бүү хэл, босгоор нь ч алхахад түвэгтэй Эх орон-Ардчилал эвсэл.
Энэ бол ерөөсөө ч хэт-рүүлэг биш. Та телевиз, ра-диогоо асаа даа. Гудамд гараад рекламны том сам-баруудыг нэг харчих. Харах-гүй байя гээд ч боломжгүй, тэртэй тэргүй МАХН хаа ч явсан тантай хамт. Бас тэгээд сум, баг, хороо, дүүр-гийнхээ тамгын газруудаар хэрэг болгож очоод үзээрэй л дээ. Танд төрийн үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй тэр газар үндсэн үүргээ хэдийнээ огоо-роод МАХН-аас нэр дэвшигч эрхмийн сонгуулийн суртал-чилгааны байр болон төрөл арилжчихсан байгаа.
Засаг даргаасаа эхлээд төрийн албан хаагчдын гол ажил нь эволийг хараах, МАХН-ыг магтах хоёр л болсон гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл өрхийн эмнэлэг, нийгмийн даатгалын хэлтэс, сууц өмчлөгчдийн холбоо гээд туйлширч болохгүй бай-гууллагууд ч Бид зөвхөн МАХН-ын гишүүдэд л үйлчил-нэ гэх нь холгүй болчихсон нь бий.
Эрх баригч МАХН-ынхан маань Хүүхэд бүрт өгдөг 10 мянган төгрөг манай улсад байхгүйгэцгээх атлаа өөрс-дийгөө сурталчлахын тулд хоёр гурван зуун сая төгрөг ганц шөнийн дотор шоудан цацах хөрөнгийг юман чинээ бодохгүй зарлагадаж байгаа. МАХН-аас нэр дэвшигч 76 гишүүн ийм хэмжээний шоу хийгээд эхэлчихсэн. Зөвхөн Камертон хамтлагийг ганц удаа тоглуулахын тулд нэг сая төгрөг, бас манай нэг нэртэй дуучинг (уг нь дуучин нийт ард түмнийх л баймаар) сонгууль дуустал 70 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан ч гэх шиг. Үржүүлээд үз дээ. 22 тэрбум 800 сая төгрөг болж байгаа биз. Өөрөөр хэлбэл Монголын бүх хүүхдэд хоёр сарын турш арав арван мянган төгрөг өгөөд цаана нь 800 сая төгрөг үлдэж байна гээд бодчих.
Тэд үнэхээр их мөнгөтэй болжээ. Өөрөөр хэлбэл ядуурлаас аврагдчихсан бо-лолтой. Мөнгөтэй хүн лаагаа ч иднэ үү, луувангаа ч иднэ үү… гэсэн үг бий. МАХН ямар нэг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэггүй. Тэгэхээр намын мөнгө гэж, тэр тусмаа ингэж олон зуун саяаар нь цацаад байхаар, намын үүр хороо бүртээ том том орд харш босгоод байх хэмжээний мөнгө байх үндэсгүй. Уг нь Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудын суртал-чилгаандаа зэрцуулж буй мөнгийг төгрөг төгрөгеөр нь тооцон шалгаж, нийтэд мэдээлэх учиртай. Хуулийн заалт ч ийм.
Үүнийг төрд тавих иргэ-дийн хяналт гэж томьёолдог. Одоо дээр өгүүлсэн Заан хулгана хоёрын үлгэр-ээ эргэж сануулья. Саявтархан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд нэр дэвшигч Д.Идэвхтэн хэвлэ-лийн бага хурал хийлгэж бай-наа. Түүний ярьснаар бол МАХН, түүний нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа чөлөөтэй хийх боломж ол-дохгүй байна гэнэ. Бямба-дорж гишүүний машины то-лийг хулгайлж, Цэвээнжав гишүүний зурагтай самбарын шилийг хагалж, Мөнх-Оргил сайдын сонгуулийн штабт нь мэргэн бөөдий гэгч ард-чилсан хүчний нөхөр орж үймүүлсэн юм байх. Бас нэг цагдаагийн хошууч бичиг баримт шалгана гэж дүв-чигнэсэн гэнэ.
Юу хэлэх гээд байгааг нь ойлгож цөхөх юмгүй. Түүний хэлсэн …энэ бүгдийг аль нэг улс төрийн намд тохох гэсэн юм биш л дээ гэсэн үг тодорхой хариулт өгч байна биш үү. ТВ-9 хэмээх Ерөнхий сайдын телевизээр дээрх үйл явдлыг сөрөг хүчнийхэн хийж байгаа гэж МАХН үзэж байна гээд шууд хэлчихэж байна лээ. Нөгөөдүүлд нь ямар Үгүй тиим биш гээд няцаалт өгчих телевиз радио байх биш. Чадаж байгаа юманд арга байх биш гэдэг л энэ. МАХН-ын сонгуулийн том шоуны үеэр бусдад хутга-луулж нас барсан хоёр то-хиолдлыг энэ бол шоутай огт холбоогүй. Цэвэр азгүй уч-рал хэмээн хэвлэл мэдээл¬лийн бүх хэрэгслээр, цэрэг, цагдаагүй тайлбарлаж, тэр шөнө Гэмтлийн эмнэлэг дээр жижүүртэй байсан Э гэдэг эмч анхны үгнээсээ 180 хэм буцаж (Ерөнхий сайд бу-химдахдаа гээд булздаг шиг) тэс хөндлөн тайлбар хийж байсныг санаж байгаа биз.
Магадгүй сонгууль болох хүртэл 20 гаруй хоногт то-хиолдож болзошгүй бүх гэмт хэрэг зөрчлүүдийг Эх орон-Ардчилал эвсэл хэмээх хойт захын бор овоохой-д чихэх нь л дээ. Тэгвэл нөгөө талд нь бас шалтаг олдож л таарна. Тэгээд тэд хэн дуртай нь ноолоод байдаг бор овоо-хой биш. Сонгогчдын тал хувь нь ардчиллыг дэмжиж, амьдрал ахуйгаа дээшлүү-лэхийг хүсэж байгааг мартаж боломгүй. Жишээ иь Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигч Г-ийн барьсан ха-шаа гурав хоногийн өмнө шалтгаан тодорхойгүй шат-чихаж. Өрсөлдөгч нь ч юм уу МАХН-ын нөхдүүд л ша-таачихлаа гээд сүржигнэж болох уу.
Амьдрал ахуй нь ядуудаа, өр зээлд баригдсандаа, ажил албагүй болсондоо гутарсан, бухимдсан иргэд зөндөө бий. Нөгөө талд нь улсын өмч хөрөнгө идэж ашигласан, хань хамсаатнаа өндэр албанд томилуулчихсан, албан тушаалаа ашиглан хөлжиж буй хэсэг нөхөд ард-чилсан хүчин ялчихвал яанаа хэмээн дээр өгүүлснээс ч дутуугүй тэвдэн буй нь ч үнэн. Тэдний хэн нэг нь бухимдлаа өөр өөрийнхөөрөө илэрхий-лэх тохиолдол гарахыг угүйс-гэх аргагүй.
Ингээд бодохоор ма-шины толь хулгайлах мэтийн зөрчлөөр хөөцөлдөх нь ядар-сан л арга гэлтэй. Заан хул-ганатай, хулгана заантай талх булаацалдаад яах ч юм би-лээ. Түүний оронд юу хийхээ, юу хийснээ сонгогч олондоо тайлбарлаж байсан нь дээр биз ээ. Олон түмэн заан хул¬гана хоёрын хэн нь талхнаас илүү идэж байгааг ялгаж салгаж, харж , ойлгож л бай¬гаа.Шинэ сонголт-оо ч хэдий нь хийчихсэн л яваа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button