Л.Гүндалайн гишүүний дүү нэрээ татлаа.

Тэрбээр нэрээ татаж буй учир шалтгаанаа тайлбарлахдаа Ганц нам дангаар ноёрхож ард түмний дуу хоолой төр, засагт хүрэхгүй болох аюул өнөөгийн нийгэмд бодитой нүүрлэж, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг худалдан аваад ард олны тархийг угаах нь улам эрчимжлээ. Төвийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон төр, захиргааны бүхий л нэгж зөвхөн МАХН-д үйлчилж, сонгуульд ямар ч бульхай хийн хууль зөрчиж магадгүй нь тодорхой боллоо.
Энэ бүхнийг зогсоох нийгмийн шаардлага, захиалгыг хангах улс төрийн цорын ганц хүчин нь Ардчилсан нам, Эх орон-Ардчилал эвсэл юм.
Млнголын анхны ардчилсан хүчний Засгийн газрыг толгойлж байсан М.Энхсайханы нэрийг 47 тойрогт Эх орон-Ардчилал эвслээс 2004 оны тавдугаар сарын 22-нд нэр дэвшүүлсэн. Энэ нөхцөлд тус тойргоос өөрийн нэрийг татах нь ард түмний хүсэл сонирхол, нийгмийн захиалгад нийцнэ гэж үзэн өөрийн нэрийг татах шийдвэр гаргалаа гэсэн байна.
Тэрээр албан илгээлтийнхээ төгсгөлд М.Энхсайхан бол зоригтой шинэчлэгч, Монгол Улсыг XXI зуунд дэлхийн нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхуулж чадахуйц улстөрч мөн учраас намайг дэмжиж, надтай хамтран ажиллсан хүн бүхэнд талархлаа илэрхийлэхийн ялдамд М.Энхсайханы төлөө санал өгөөсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Хөвсгөлийн ард түмэнд шинэ сонголт хишиг буянаа хайрлах болтугай хэмээн уриалжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button