Солонгост баригдсан Монголчууд хянагчаа зодсон уу?

Тиймээс сүүлийн жилүүдэд гадаадаас ирж буй ажиллах хүчинд тавих хяналтаа чангатгаж, визний хугацаа хэтэрсэн иргэдийн бичиг баримтыг үзлэгээр баривчлан түр саатуулаад эх оронд нь албадан буцаах болсон билээ. Хараар амьдарч буй тэдгээр иргэдийн нилээд хэсгийг монголчууд эзэлдэг бөгөөд шоронд нь хэсэг хугацаанд хоригдоод эх орондоо ирэгсэд цөөнгүй бий.
Yе үе ширүүн явагддаг гэх баривчлаганы үеэр саяхан тус улсын шоронд саатуулагдсан манай хэдэн иргэн хамт хоригдож байсан Узбекистан улсын иргэдтэй нийлж хянагчаа өөрсдийнхөө камерт хийж түгжээд оргосон хэрэг гарлаа гэсэн хэд хоногийн өмнөөс тархсан. Yүний улмаас болж гадаад иргэдийг, ялангуяа монголчуудыг шалгаж, саатуулах нь ихэслээ гэсэн яриа ч чих дэлслээ. Дээрх мэдээллийг нягтлахаар БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд П.Yржинлхүндэвтэй өчигдөр холбогдож цөөн асуудтад хариу авсан юм.
-Солонгост баривчлагдсан манай хэсэг иргэн гадаадын бусад иргэдтэй нийлж хянагчаа өөрсдийнхөө оронд камерт түгжиж орхиод зугтсан хэрэг гарсан гэсэн мэдээлэл ыайна. Энэ үнэн үү?
-Манай орны иргэдтэй холбоотой аливаа асуудал байвал тус улсын холбогдох газруудаас манай Элчинд албан ёсоор мэдэгддэг. Гэтэл одоогоор тийм мэдээлэл алга. Ул үндэсгүй яриа байж магадгүй.
-Элчин сайдын яаманд арай мэдэгдэж амжаагүй байгаа юм болов уу. Оргосон иргэдийг зургийг нь хүртэл гаргаад эрэн сурвалжилж байгаа гэх юм. Энэ хэргээс гадаад иргэд тэр дотроо монголчуудыг шалгах, барьж хорих нь улам чангарсан гэж сонслоо.
-Ийм гэмт хэргийн шинжтэй мэдээллийг бүр ч хурдан шуурхай мэдэгдэх ёстой л доо. Тэгэхээр энэ яриа худал гэж бодож байна. Баривчилж шалгахын хувьд тус улс ийм хөдөлгөөнийг байнга явуулдаг. Зөвхөн монголчуудыг биш гадаадын бүх хүмүүсийг шалгаж визний хугацаа хэтэрснийг нь албадан гаргаж байгаа. Энэ ажил одоо ч үргэлжилсээр байна гэсэн хариу өгсөн юм. Харин Сөүл хотоос баруун хойш орших Yйжүмбү хэмээх хотод ажиллаж буй нэгэнтэй холбоо барихад Тиймэрхүү яриа гарах нь гарсан. Түүнээс болоод энэ мужид байгаа монголчууд чөлөөтэй гарч явж бие биетэйгээ уулзаж чадахаа больсон. Гудамжинд цагдаа нарын хяналт ихэсч, машин мотоцикль унасан гадаад иргэдийг саатуулж бичиг баримтыг нь шалгах ажил ч сүүлийн өдрүүдэд чангарсан. Гэхдээ зураг хөрөг гаргаад эрэн сурвалжилж байна. гэсэн мэдээлэл сонсогдоогүй хэмээн ярилаа.
Мөн Гадаад хэргийн яамны консулын хэлтсийн дарга Н.Гэрэлтэй холбоо барьж БНСУ-д хоригдож байсан монголчууд зугтсан талаар мэдээлэл ирсэн эсэхийг утсаар лавлахад Таны асуугаад байгаа зүйл чинь дам яриа юм шиг байна. Монголын радиогийн сурвалжлагч бас ингэж асуулаа. Ямар ч тийм юм болоогүй, мэдээлэл ч ирээгүй гэсэн хариу өгсөн юм.
(өдрийн сонин 2004.05.27 125)