Туушингийнхан Хакухог хүлээн авч уулзав
Туушин группийнхэн 25-ны орой Хакухо Даваажаргалыг хүлээн авч баяр хүргэн мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадаг, тусгай шагналыг нь мялаасан урамшууллаа гардуулав.
Энэ хамт олон 15 настай жаал хүүг алсын замд үдэлцсэнээсээ хойш хэдэнтээ эргэн учирч байсан хэдий ч саяны уулзалт тун халуун дотно боллоо.
Ирээдүйн их аваргын захыг мушгиж, амжилт, ялалтад нь итгэж суудаг, түмний дунд Туушингийнхан л лавтайяа манай бөх гэсэн өөриймсөг санаатай байдгийг мэдсэнээ эл ялдамд тэмдэглэе гэж Өдрийн сонинд мэдээлсэн байна.