Америкийн Монгол судлалын төв нээгдлээ

Монголын эрдэмтэд дэлхийд гарцтай боллоо. Тэдэнд Америкийн Монгол төвийн төлөөлөгчийн газар туслах юм. МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд байрлаж буй тус төрийн бус байгууллага нь эрдэм шинжилгээ, судалгааны төслүүдийг хэрэгжүүлж, Монголын болон олон улсын эрдэмтийн хооронд зуучлах зорилготой.
Мөн шинжлэх ухааны бүх салбарт судалгаа хийх, мэдээлэл харилцан солилцоход дэмжлэг үзүүлнэ. Манайд ирэх эрдэмтэн судлаач, оюутнуудад тусалж, олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах аж. Бас оюутан, багш нарт зориулсан эрдмийн бүтээлүүдээр баялаг номын сан ажиллаж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button