Дөрвөн тонн алт хил давуулахыг завджээ
Дээрх хоёр залуу анх тракторын сэлбэг хэрэгсэл Монгол руу оруулахаар болж нэгэн компанитай гэрээ хийсэн байна. Сэлбэгээ хил давуулсны дараа мөнгөө өгч авалцах тохиролцоо хийсэн ч хил хүрэхийн даваан дээр ачуулсан сэлбэг хэрэгсэл нь алга болчихсон гэнэ. Ингээд тэд цагдаагийн байгууллагад ханджээ. Тус хотын цагдаагийн газар монгол залуучуудыг сэжиглэн байрлаж байсан буудалд нь камер байрлуулан тагнасан байна. Гэтэл тэд гаднаас ирсэн ОХУ-ын нэгэн иргэнтэй дөрвөн тонн алт Монголын талаас хил давуулах тухай ярилцсан гэнэ. Тэр үед цагдаагийнхан өрөөний хаалгыг эвдэн орж тэднийг баривчилжээ. Манай улсын иргэлтэй хамт байсан ОХУ-ын иргэнд ЗХУ-ын тамгатай, 60-аад онд үйлдвэрлэсэн алтан гулдмай байсныг хураан авчээ. Тус улсын хуулиар ийм хэрэгт холбогсдод тав хүртэл жилээр хорих ял оноодог бапон, Солонгос руу манай улсаар дамжуулан алт гаргах явдал ихэсч байгаа гэнэ. Тиймээс дээрх хүмүүс өөр нэг улс орон руу алт гаргах гэсэн байж болзошгүй гэсэн таамгийг Эрхүүгийн цагдаагийн ажилтнууд дэвшүүлж буй сурагтай. Дээрх хэргийн талаар ЦЕГ-ын Интерполын товчооноос тодруулахад Одоогоор манайд ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй байна гэсэн хариу өгөв. Юутай ч манай улсын хоёр иргэн Эрхүүгийн цагдаагийн газарт саатуулагджээ гэж Өдрийн сонинд мэдээлсэн байна.