МАХН сэтгүүлчдийг малаас дор үзжээ

Радиогийн сувгаар ч, тепевизийн дэлгэцээр ч, хэвлэлийн хуудсаар ч эрх баригчид бидэнтэй хоногийн 24 цаг хамт байх болов. МАХН-д үйлчилж байгаа хэвлэл мэдээлийн байгууллагын дарга, эрхлэгч нар эрх баригчидтай нэг намын, эсвэл буруу юманд ганзага нийлэн хамтарч байсан, тэднээс их хэмжээний мөнгө хүртсэн, хийсэн зүйлээрээ барьцаалагдсан хүмүүс гэвэл үнэнд нийцнэ. Yүнээс болж хэвлэл мэдээллимйн байгууллага болох Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга До.Чулуунбаатар МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны штабын хэвлэл мэдээллийн менежер болжээ. Уг нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сонгууль зарлагдахын өмнө сэтгүүлчдийг бохир сурталчилгаанд оролцолгүй мөрөөрөө ажлаа хийхийг анхааруулан семинардаж, хэвлэлийн цэц байгуулснаа зарлаж байсан юм. Гэтэл удирдлага нь Ерөнхий сайдад үйлчилж байхад юун хэвлэлийн цэц ярихтай манатай.
Дарга нарынхаа залсан тийш бурантагтай тэмээ шиг хөтлөгдөн яваа сэтгүүлчдэд харин юу амлаж байгаа бол. Жирийн сэтгүүлдийн талаар МАХН, Эх орон-Ардчилал эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ямар зүйл тусгасан бэ гэдгийг харьцуулж үзэхэд энэ бүхэн харагдана. Харин дарга, туг, тамга, гоё нэрээс цаашгүй бусад намын хэзээ ч хэрэгжихгүй хөтөлбөрийг цаг гарздаж өнгийж харах ч хэрэггүй биз дээ.
МАХН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар хоёрхон зүйл тусгажээ. Эхнийх нь Олон нийтийн мэдээллийн болон хувийн радио, телевизийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлнэ гэжээ. Дараагийнх нь Хөдөө орон нутагт телевизийн өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг тоон технологид шилжүүлэн олон сувгийн телевизийн программыг орон даяар хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлж, нэвтрүүлгийн тоо болон цагийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орон даяар хэт богино (FM) долгионы олон сувгаар радио өргөн нэвтрүүлгийг хүлээн авч сонсох боломжийг бүрдүүлнэ гэсэн заалт. Эдгээрийг нэг дор багцлалгүй нийгмийн бодлого, дэд бүтэц, хөдөөгийн бодлого гэсэн хоёр хэсэгт хуваагаад оруулчихаж. Хөдөө орон нутагт дөрвөн сувгаар телевиз үзүүлдэг болно гэж амламагцаа TҮ-9, TҮ-5-ийг гэнэт байгуулсан билээ. Yндэсний телевиеээс гадна TҮ-9, TҮ-5, UBS хөдөө цацагдах нь тодорхой болсон. Өөрийнхөө мэдлийн энэ хэдэн телевизийг орон нутагт гаргах, өөрийн талын хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих тухай зүйлийг эрх баригчид мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
Гэтэл малын талаар сэтгүүлчдээс хамаагүй тодорхой зүйл тусгажээ. Малын халдварт болон даразиттах өвчнийг оношлох, эмчлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээний чанарыг сайжруулан халдварт өвчний гаралтыг бууруулна хэмээн мөрийн хөтөлбөрт заасан байна. Сэтгүүлчдийн эрх ашгийн талаар хөндөөгүй мөрийн хөтлбөрт малын тухай ингэж оруулсан болохоор биднийг малаас дор үзжээ гэхээс өөр аргагүй.
Тэгвэл Эх орон-Ардчилал эвслийн мөрийн хөтөлбөрт Бодит мэдээлэл, эрх чөлөө гэсэн бүхэл бүтэн бүлэг оржээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Ардчилсан намын дарга М.Энхсайхан сэтгүүлчдийг хүлээн авч уулзах үеэр Монголын сонинуудын холбоо, Монголын чөлөөт сононуудын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тус намд сэтгүүлчдийг мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэснийх нь төлөө Эрүүгийн хуулиар шийтгэдэг заалтыг цуцлуулах, сонин, хэвлэлийг НӨАТ-аас чөлөөлүүлэх зэрэг санал тавьсан юм. Ардчилсан намын дарга эвслийн мөрийн хөтөлбөрт үүнийг тусгахаа амласан ёсоор тусгай бүлэг болгон багцлан оруулжээ. Энд жинхэнэ сэтгүүлчдэд наалдаж нялзах зүйл тусгагдсан байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нийт иргэдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцэж тэдэнд үйлчилдэг байх шударга шаардлагыг хэрэгжүүлэхээ эвсэл амлалаа. Yндэсний телевиз, ралиог төрийн хяналтаас гарган бие даасан байдлыг хангана гэжээ. Өнөөдрийн өрөөсгөл, нэг талыг барьсан мэдээллийн дарангуйллаас ард олноо хамгаалахаа эвсэл ингэж илэрхийллээ. Иргэдэд үнэн бодиттой, эрэлт хэрэгцээтэй мэдээлэл өгөхөд нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад туслана. Сэтгүүлчдэд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулсны төлөө Эрүүгийн хуулиар байцаан шийтгэхийг болиулна. Сэтгүүлчдийг мэргэжлийн ажлаа хийснийх нь төлөө мөрдөж мөшгих явдлыг таслан зогсооно гэж тэнд заасан байгаа. Эрх баригчдын хийсвэр ерөнхий заалтаас тэс өөр, бодит хүмүүс рүү чиглэсэн ийм амлалтуудыг эвсэл өгч байна. Чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэвлүүлэх, борлуулах үйл ажиллагаанд татварын хөнгөлөлт үзүүлж дэмжихээ амлалаа. Иргэдэд төрийн байгууллагын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг нээлттэй хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ. Өнөөдөр сэтгүүлчдэд төрийн машины үйл ажиллагааны тухай мэдээлэл давхар хаалтны цаанаас олддог гэдэгтэй үзэг нэгтнүүд маань санал нэгдэх биз. Эвслийн мөрийн хөтөлбөрт цааш нь тоон мэдээллийн технологид суурилсан телевизийн сувгаар дамжуулан орчин үеийн бүхий л төрлийн мэдээлэл, сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хиймэл дагуулын харилцаа холбоог өргөнөөр ашиглаж сувгийн ашиглалтад чөлөөт өрсөлдөөнийг нэвтрүүлэх тухай тусгагджээ. Өөрсдөд нь хэрэгтэй, бодит амьдралд нь наалдах зүйл тусгасан хөтөлбөр дэвшүүлсэн улс төрийн хүчинд сэтгүүлчид зүтгэмээр байна. Түүнээс биш малаас дорд үзсэн хүчин сонгуулийн маргааш л биднийг мартана. Мэдээллээ нуудгаараа нууна. Хаалттай хуралдана. Хажуугаар нүүр бууруулж зөрнө. Зав чөлөөгүйгээ гайхаж бултана. Бодит амьдралыг зөвхөн гоёчилж уриа лоозонгоор халхавчлахыг шахаж шаардах болно.
(өдрийн сонин 2004.05.28 131)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button