Завхан аймгийн шилдэг улстөрчдийг нэрлэж байна

Завханчууд хоёр Ерөнхийлөгчөө төр, нийгмийн шилдэг зүтгэлтнээр нэрлэж байна.
Аливаа улс гүрэн, үндэстэн ястан, овог аймаг бүрт өөрийн түүх, ёс заншил бахархал, үнэт зүйл гэж байдаг. Чингис хаан минь төрийн мэргэн бодлого, ирт сэлэмний хүчээр дэлхийд Монгол хэмээх нэгэн үндэстний нэрийг зуун зуун жил үл мартагдахуйцаар сийлж үлдээж чадсаны буянд бид өнөөдөр оршиж, улстөржиж, нэг нэгнийгээ магтаж, бас хараан зүхэж, арлын Японыг сумогоор доргиох эрхийг олж авсан. Түүнлүгэ адил Завхныхан гэдэг нэрийг зүрх сэтгэлдээ тээж яваа хүн бүрийн толгойд нэгэн үед манай нутагт олон хутагт хувилгаад төрж, тухайн үеийнхээ шашин, төрийн хэргийг мэдэлцэж явсан юм гэнэ билээ. Нэгэн үед Завхан нутгийн хөрс шороон дээр унасан хоёр хүн Монгол Улсын анхны ба хоёр дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож Монголын төрийг засалцаж явна хэмээн сэтгэл өөдрөг бахдаж явдаг юм. Өнөөдөр Завханчуудын хоёр Ерөнхийлөгчөөрөө бахархах үзэл санаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлсийн хэмжээнд хүрч очсон, Монголд ардчилсан хувьсгал өрнөх, шинэ Yндсэн хууль батлагдах, төр солигдох, зэргээр нийгэм эрс хурдтай, уян хатан, зөвшилцөх чадвар сайтай Ерөнхийлөгчийг шаардаж байсан нийгмийн шаардлагыг П,Очирбат Ерөнхийлөгч соргогоор мэдэрч үүргээ гүйцэтгэж чадсан. Түүний дараагаар төрийг толгойлох нийгмийн захиалга илүү хатуу байр суурьтай, ардчилсан төр, ардчилсан нийгэм гэдэг бол хэн нэгний өмч биш, түүнийг хамгаалж байхгүй бол маш эмзэг зүйл гэдгийг мэдэрч түүнийг тууштай хамгаалж чаддаг хүн хэрэгтэй байсан нь өнөөдөр улам бүр илэрхий болж байна. Энэ үүргээ Н,Багабанди Ерөнхийлөгч маань нэр төртөй биелүүлж байгаад нүүр бардам явдаг юм.
Төмөрбаатарын Ууганбаяр Yйлдвэрлэл худалдааны Хайрхант өндөр ХХК-ийн захирал, 2003 оны шилдэг бизнес эрхлэгч залуу Тосонцэнгэл сумын Эх орон-МАШСН-ын дарга, бага чуулганы гишүүн, Улаанбаатар хотын YЗН-ийн тэргүүлэгч гишүүн.
Дамбийнямын Батмөнх (Шилдэг улстөрч) Завхан аймгийн Засаг дарга, аймгийн МАХН-ын хорооны дарга.
Халтарын Баярлагва (Шилдэг улстөрч) Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Бөхийн холбооны тэргүүн, Завхан аймаг дахь ХАYТ-ын ерөнхийлөгч,аймгийн МАХН-ын хорооны тэргүүлэгч гишүүн, аймгийн ИТХ-ын гишүүн, хурлын тэргүүлэгч
Н,Ганбаатар (Шилдэг улстөрч) Завхан аймгийн Эх орон-МАШСН-ын дарга, аймгийн Эх орон-Ардчилал эвслийн ерөнхий менежер, Эх орон-МАШСН-ын бага чуулганы гишүүн, Аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн.
Цэрэндоржийн Гангхуяг (Шилдэг улстөрч) ИЗ-БНН-ын дэд дарга, Монголын хоршоог хөгжүүлэх үндэсний зөвлөлийн гишүүн, Монголын Залуу үе танхимын Улаанбаатар ломын гишүүн.
Дараагийн Зоригтбаатар (Шилдэг улстөрч) Эмч, эмнэлэгийн ажилтны эрх ашгийг хамгаалах Эрүүл мэнд-хөгжил ТТБ төвийн удирдах зөвлөлийн дарга, аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн, аймгийн Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Эх орон-Ардчилал эвслийн зохион байгуулалтын албаны менежер
Д,Оюунхорол Шилдэг улстөрч, УИХ-ын гишүүн, МАХН-ын бага хурлын гишүүн
Я,Санжмятав (Шилдэг улстөрч) Завхан аймгийн ардчилсан эвслийн дарга, Монголын Сүмо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Алтан гадас ассоциацийн захирал, Ардчилсан намын YЗХ-ын төрийн байгуулалтын хорооны дарга, Нэг ази нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Кекүшюзан хөгжил сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
Чойнзонгийн Содномцэрэн (Шилдэг улстөрч) Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн.
Дагвадоржийн Уламбаяр (Шилдэг улстөрч) Акунаматара ХХК-ийн ерөнхий захирал, Завхан аймгийн ЗХ-ны тэргүүлэгч, Эх орон-Ардчилал эвслийн хэвлэл мэдээллийн албаны дарга, Эх орон-МАШСН-ын бага чуулганы гишүүн, Залуучуудын аялал жуулчлалын Yүргэвч нийгэмлэгийн ерөнхийлөгч, Завхан аймгийн ХАYТ-ын тэргүүлэгч гишүүн.
Цэгмидийн Сүхбаатар (Шилдэг хөрөнгө оруулагч) Монголын эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Эх орон-МАШСН-ын бага чуулганы гишүүн
Аюушжавын Булган (Шилдэг хөрөнгө оруулагч) Алдархаан сумын Ардчилсан намын дарга, Ардчилсан намын аймгийн хорооны гишүүн, Мах импекс ХК-ийн баруун бүсийн салбар нэгжийн захирал, Сүргийн дээж хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал
Буриадын Ганболд (2003 оны шилдэг залуу төрийн түшээ) Аймгийн ЗДТТ-ын дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүн, аймгийн МАХН-ын хорооны гишүүн, АЗХ-ны тэргүүлэгч гишүүн, АСЗХ-ны тэргүүлэгч гишүүн Монголын волейболын холбооны Завхан аймгийн тэргүүн, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Завхан аймаг дахь салбарын тэргүүн
Шаравын Болорэрдэнэ (Нийгмийн салбарын шилдэг залуу) Аймгийн боловсрол соёлын газрын мэргэжилтэн.

/өнөөдөр 2004-5-28/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button