Монголын бүх ард түмний XI спартакиад эхэллээ.

Тэмцээнд Монголын шилдэг тамирчин өргөмжлөлт, Ази тивийн аварга, дэлхийн цомын тэмцээний хоёр удаагийн аварга монгол тамирчдаас олимпийн эрхийг эхэлж авсан ОУХМ Отрядын Гүндэгмаа оролцлоо. Тэрээр Мобиком корпорациас ивээн тэтгэж өгсөн 10 гаруй еврогийн үнэ бүхий техник хэрэгслээ энэ тэмцээнд ашиглажээ. Энэхүү техник хэрэгслүүдийг олимпийн аваргуудын 90 хувь нь хэрэглэдэг юм. Мобиком корпораци манай тамирчдаас анх удаа түүнийг дэлхийн шилдэг техникээр хангаж тив дэлхийн тэмцээнүүдэд оролцох боломжийг олгосон нь ийнхүү эхнээсээ үр дүнгээ өгч эхэллээ. Энэ техник хэрэгсэл нь орчин үеийн компьютер, буудлагын спортод зориулсан хамгийн сүүлийн дэвшилтад технологи бүхий программ, буу зэвсэг зэргээс бүрдсэн юм байна. О.Гүндэгмаа саяяхан Афинд болсон тэмцээнд хийн буугаар 10 метрийн зайнд 40 сумаар буудаж түрүүлэхдээ 385 оноо авч байсан бол өчигдөр 389 оноо авч улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Одоо тэрээр зугаадугаар сарын 13-нд Миланд болох дэлхийн аваргын тэмцээнд дараа нь Афинд болох олимпийн тэмцээнд, Та бидний итгэл найдварыг өвөрлөн оролцох гэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button