Засгийн газрын гишүүд таван километрт гүйнэ

Ут тэмцээнд зүүн хойд Азийн орнуудаас 100 гаруй тамирчин манай улсаас 450 гаруй гүйгч оролцох аж. Тэмцээний үеэр Зүүн хойд азийн зургаан томоохон орны хамба лам нар энх тайвныг бэхжүүлэхтэй холбогдуулж ном хурах, мөн хоёр орны хамтарсан концерт, Дэгү хотын загвар зохион бүтээгчдийн шоу тоглолт, эрдэм шинжилгээний форум зэрэг арга хэмжээнүүдийг зохион явуулахаар төлөвлөжээ. Дашрамд сонирхуулахад Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд таван километрийн зайн гүйлтэнд оролцох юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button