Цус багадалт

Янз бүрийн гэмтэл, мэс засал, төрхийн хүндрэл зэргээс цус алдаж анемия үүсдэг. Ийм цус багадалтын үед төмрийн хэмжээ багасдаг. Мөн шулуун гэдэсний өвчний үед удаан хугацаагаар цус алдсаар байгаад төмөр дутагдлын анемид ордог байна.
Төмөр дутагдлын цус багадалт бага насны хүүхдэд элбэг тохиолддог. Энэ нь жирэмсэн эхийн цус багадалттай холбоотой. Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед их хэмжээгээр цус алсаар байгаад яваандаа цус багадах тохиолдол байдаг. Витамин В12 дутагдсаны улмаас үүсэх цус багадалт гэж байдаг. Энэ нь хоол тэжээлээр орох ёстой витамин В12 дутагдсаны улмаас үүсдэг.