Цагдаагийнхан хандивлагчидтайгаа уулзлаа

Уулзалтад 30 гаруй орны 40-өөд төлөөлөгч оролцсон бөгөөд ХЗДХ-ийн дэд сайд Ц,Мөнх-Оргил Монголын цагдаагийн байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д,Сандаг-Очир Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны ололт, цаашдын тулгамдсан асуудал, төслийн шинжээч доктор Ари Блуд Монголын цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа бусад оронд загвар болох нь сэдвээр илтгэл тавьж санал солилцов. Дараа нь цагдаагийн байгууллагыг хөгжүүлэхэд хэрхэн тусламж үзүүлэх талаар Азийн хөгжлийн банк, Жайка, Соросын сан зэрэг байгууллагын төлөөлөгчид санал бодлоо хэлсэн юм. Уулзалт ярилцлагын дараа 14 цагт сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өнгөрсөн оноос хэрэгжиж буй Хохирогчийн эрх ашгийг хамгаалах төслийн явц, үйл ажиллагаагаараа тэргүүлж буй Төв аймгийн цагдаагийн газрын Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төв-ийн үйл ажиллагаатай танилцсанаар энэ уулзалт арга хэмжээ өндөрлөлөө.