Ерөнхийлөгчийг дурсгалын медалиар шагналаа.

Тэд нэгэн үеийн төдийгүй Ленинградын оюутнууд ажээ. Тэгэхдээ би тэр үед Нева мөрний нэг эргээр нь, Путин нөгөө эргээр явдаг байсан юм билээ гэж Ерөнхийлөгч дурслаа. Ерөнхийлөгч хамгийн сүүлд 1978 онд Санкт-Петербург хотод очжээ. Тэнд миний найзууд, багш нар, бас дурсамж маань бий гэж Ерөнхийлөгч яриад, тэрхүү дурсамжийг маань ийнхүү энгэрт маань ийнхүү зүүж өглөө хэмээн элчин сайд О,М,Дерковскийд хэлэв.
-Миний халуун мэндчилгээг талархалын хамт Ерөнхийлөгч В,Путинд дамжуулаарай. Энэ ондоо багтан Санк-Петербургт очно гэсэн итгэл надад байгаа гэв. Элчин сайд дурсгалын медалийг Ерөнхийлөгчид гардуулан өгсний дараа тэд хоёр орны харицаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ерөнхийлөгч Н,Багабандийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийг ханган ажиллаж байгаа гэж Элчин сайд энэ үеэр мэдэгдээд, ирэх наймдугаар сард Халхын голын ялалтын 65 жилийн ойг Дорнод аймагт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа ярьсан юм.