Хамтлаг дуучид халаасаа түнтийлгэж байна.

Хитэд байнга дээгүүр давхидаг Камертон-ны залуус сонгуулиар халаасаа түнтийлгээд зогссонгүй, уран бүтээлээ ч умартсангүй. Тэд Би чамд хайртай шинэ дуу гаргаж, On and off продакшнаас туурга тусгаарласан нэгэн студэд клипийг нь хийлгэж буй юм. Харин Салхи хамтлагийнхан Дэлбээлж амжаагүй хайр дууныхаа клипийг Жи энтертаймент-ээр нухуулж байгаа гэнэ. Танд Улаанбаатар fm 102.5-ын хитийн жагсаалтыг өнгөрсөн долоо хоногт ямар дуу тэргүүлснийг сонирхуулъя.
1. Люмино-Хүнийх
2. Номин талст, Сарантуяа-Эгшиглэнт оюутан нас жаргалтай
3. Камертон-Дөрвөн улирлын хайр
4. Татар-Өөртөө
5. Салхи-Дэлбээлж амжаагүй хайр
6. Шөнийн галт тэрэг-Зөөлөн
7. Ариунаа-Party
8. Снеп-Электрон сити
9. Чоно хамтлагийн Дэрмээ-Төгсөшгүй хайр
10. Отгоо-Яагаад