Тайванийн үзэсгэлэнд манай 16 компани оролцжээ.

Энэ талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Бизнес хөрөнгө оруулалтыг дэмжих төвийн мэргэжилтэн Н,Энхзаяагаас тодруулав.
-Тайваньд жил бүр болдог томоохон үзэсгэлэн юм билээ. 250 гаруй аж ахуй нэгж оролцсон Сав баглаа боодол болон жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж гэсэн хоёр төрлийн үзэсгэлэн шүү дээ. Манай аж ахуй нэгжүүд эхний удаад үзэж харах, түншээ олох, гэрээ хилцэл хийх зорилгоор очсон. Монгол хэвлэл, Өнгөт хэвлэл, Ирмүүн, Шилэн хийц Геологийн төв лаборатор, хоёрдугаар цахилгаан станц зэрэг голдуу хэвлэлийн компаниуд тус арлыг зорьсон.
-Тэд хэр амжилттай явсан бол?
-Олон компани түншээ олж хамтран ажиллах яриа өрнүүлсэн. Зарим нь гэрээ хэлцэл хийх шатандаа яваа. Ер нь Тайванийн жижиг, дунд үйлдвэрүүдийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг манай компаниуд ихэд сонирхох болсон. Энэ нь Тайванийн экспорт, импортын банк манай Анод, Голомт, ХХБ-аар дамжуулан зээл олгож байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, Та Тайванаас тоног төхөөрөмж худалдан авья гэвэл 15 хувийг урьдчилан төлөөд 85 хувийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зээл авч болно гэсэн үг. Гэхдээ экспорт, импортын банкнаас нь тавигдах шаардлагыг хангасан байх учиртай гэв.

/өнөөдөр 2004-6-01 129/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button