Шоунаас татгалзсан хамтлагууд.
Харин Татар, Шөнийн галт тэрэг хамтлагууд үүний эсрэг байгаа гэнэ. Тэд үнэгүй юм үнэгүй байдаг хэмээн сонгуулийн сурталчилгааны урилгаас татгалзжээ. Yүнийгээ Бид мөнгөнөөс илүү фэнүүдээ хүндэтгэж байна. Бид хэн нэгний төлөө саналаа өгөөрөй гэж фэнүүдтэйгээ уулзахгүй. Харин шинэ уран бүтээл, шинэ тоглолтоор тэднийгээ баярлуулж байх болно гэж тайлбарлалаа. Энэ хоёр хамтлагийн сонгуулийн шоуны урилгаас татгалзсан зарим нь Юун сүртэй юм. Мөнгийг нь төлнө гээд байхад гэж дургүлхэжээ. Ямартаа ч тэд мөнгөнөөс илүү фэнүүддээ үнэнч үлдэхээр шийдсэн байна. Сар орчмын өмнө бие даасан тоглолтоо хийсэн Татар хөдөө аймгуудаар аялан тоглолтоо хийгээд саяхан ирсэн бол Шөнийн галт тэрэг-ийн шинэ CD удахгүй худалдаанд гарах аж.