Монгол банк эрдэнэсийн сангаа дэлгэв.
Эрдэнэсийн санд Өндөр гэгээн Занабазар, ҮIII Богд Жавзундамба нарын эдэлж хэрэглэж байсан алт, мөнгөөр урласан бурхан, тамга, хэт хутга зэргийг хадгалдаг аж. Мөн Богд Жавзундамба хутагтыг шашин, төрийг хослон барих эрхийг Хятад, Манж, Төвд хүлээн зөвшөөрч, алтан хуудас дээр бичсэн өргөмжлөл, тамга байдгийг дэлгэн тавьсан байлаа. Эдгээр тамгад зориулж Богд хааны захиасаар долоон килограмм 800 грамм жинтэй алтан хээтэй, мөнгөн хайрцаг хийлгэснийг эл үзмэрүүдийн хамгийн үнэтэй тооцож байв. XII-XIII үед гүйлгээнд хэрэглэж байсан зэс зоос нэлээд эртний ховор дурсгал аж. Монголбанкны эрдэнэсийн сангийн мэргэжилтэн Г,Төмөрбаатар Эрдэнэсийн санг хуимтлуулах ажлыг Монголд анхны банк үйл ажиллагаа явуулж эхэлсэн 1924 оын зургадугаар сарын 2-ноос эхэлсэн бөгөөд албан ёсоор 1983 онд Засгийн газрын тогтоолоор эрдэнэсийн санг байгуулах болсон гэв. Тухайн үед банкны ажилтнууд хөдөөд орон нутгаар явж үнэт эдлэл цуглуулж байсан гэнэ.