Франц аялагчид Монголын соёлтой танилцахаар асуй

Тус улсын Daniel Boulogne Espace байгууллагаас санаачлан энэхүү соёлын аялалыг зохион байгуулж буй бөгөөд өнгөрсөн жил аяныхаа гарааг эхлүүлэхээр зэхээд байсан боловч SARS өвчний улмаас хойшилсон аж. Дөчөөд хүн, 15 машинтай тус баг өнгөрсөн сарын 14-нд Францын Бордо хотоос аяллаа эхэлжээ. Тэд Баян-Өлгий аймагт бүргэдтэй үзүүлбэр, көкбар булаалдах, дуу бүжиг, хөмийн концерт сонирхох юм. Мөн Говь-Алтай аймгийн Эрээн нуурт саатаж тэмээний үзүүлбэр, Өвөрхангайн Хархоринд хурдан морины уралдаан үзэхээр төлөвлөжээ. Аяллын Монгол талын зохнион байгуулагчаар Э-Монгол ком ХХК ажиллаж буй. Франц аялагчид энэ сарын 9-нд Улаанбаатарт ирнэ.