АНУ-ын Элчин сайдын яам дээрэм хийж байна.

Бага үдийн алдад тэнд очлоо. Арваад хүн үүдэнд нь зогсож байна. Ярилцлагад орохоор хүлээж буй нь энэ. Бүгд л ямар нэг зүйлд санаа зовсон, хөмсөг зангидсан. Тэд доод тал нь 40 хоног АНУ-ын Элчин сайдын яамны дарамтад байсан улс. Чухам яагаад ингэж хэлснийг та удахгүй ойлгоно. Яамны байрнаас нэг эмэгтэй гарч ирэв. Бүсгүйн нүд нулимсаар дүүрчээ. Юу юугүй урсах нь тэр. Ээж нь бололтой нэг настай эмэгтэй Хм. Би бүр мэдээд байсан юм аа. Хүний үгэнд орохгүй хачин хүүхэд шүү хэмээн ууртай хэлээд машин руугаа эргэлээ.
Тэнд байсан хүмүүс намайг ч бас ярилцлагад орох нь гэж бодсон бололтой. Нэг залуу Энэ охины өмнө арваад хүн орсон. Нэг лам залуугийн виз л гарсан юм шиг байна лээ. Бусад нь бүгд хасагдчихлаа. Чам шиг ийм залуу хүмүүст виз бараг өгөхгүй байх даа гэв. Харин тэр өөрөө дөрөв дэхь удаагаа ярилцлагад орох гэж байгаа гэнэ. Энэ удаа виз гарахгүй бол бүр болино оо. Шатаж дууслаа. Уур ч хүрч байна. Америктай, Америкгүй болно биз дээ, тийм ээ гээд тэр өөдөөс маасайтал инээв.
100 ам.долларын өвөрмөц үйлчилгээ
…2001 оны 7-р сарын 8-наас эхлэн Америкийн иргэд албан, хувийн хэргээр болон жуулчны шугамаар богино хугацаагаар /90 хоногийн дотор/ Монгол улсад зорчих бол визгүй, түүнээс дээш хугацаагаар зорчих бол зохих ангиллын олон удаагийн визийг визийн хураамжгүй, үйлчилгээний хураамж 100 ам.доллар төлж авна.
Монгол иргэд АНУ-д зорчихдоо зохих ангиллын 3-10 жилийн хугацаатай олон удаагийн виз авах бөгөөд 100 ам.долларын үйлчилгээний хураамж төлнө гэжээ.
Чухам энэ 100 ам.доллар хэдэн монгол хүний хэтэвчийг нимгэлээ бол. АНУ-ын Элчин сайдын яамны үүдээр би өнгөрсөн долоо хоног хоёр өдөр эргэлдсэн. Эхний өдөр лав үдээс өмнө 20 гаруй хүн ярилцлагад орно лээ. Тэгээд ч өдөрт тэнд 20-30 хүн машинтайгаа зогсч байдгийг та мэдэх биз. Миний тооцсоноор тэр өдөр гурван хүн л Америкт зорчих эрх авсан болов уу.
Харин үдээс хойш номер авах хумүүс гэхэд бараг 40 хүн цугласан. Тэд бүгд номер авсан эсэхийг хэлж мэдэхгүй нь. Учир нь өдөрт хэдэн ширхэг санхүүгийн баримт тараасан нь АНУ-ын Элчин сайдын яамны нууц гэнэ. Угтаа бол номер гэдэг нь визний үйлчилгээний хураамжийн 100 ам.доллараа төлсөн санхүүгийн баримт юм. Үүгээр монголчууд ярилцлагад орно. Гэхдээ виз нь гараагүй байсан ч өнөөх 100 ам.доллар АНУ-ын Элчин сайдын яамны данснаас эргэж гарахгүй ээ. Нэг хийсвэр тоо бодоод үзэх үү. Өдөрт 20 хүн 100 ам.доллар тушаадаг гээд бодоход АНУ-ын Элчин сайдын яамны төсвийн орлого нэлээд зузаан харагдаж байгаа биз.
Үүднээс нэлээд зайтай зогсч байсан машин руу очлоо. Гэр бүлийн гурав тэр өдөр ярилцлагад орохоор хүлээж буй аж. Хүүгээ АНУ-д эмчлүүлэхээр аав нь авч явах гэж байгаа гэнэ. Тэрбээр
-Уг нь бид зургадугаар сарын 7-нд АНУ-д очсон байх ёстой юм. Гэтэл номер долдугаар сарын 7 хүртэл тараачихсан байна. Гэхдээ би таньдаг хүнээсээ өнөөдөр ярилцлагад орох номер олж авсан л даа.
Иигэхээс ч өөр арга байгаагүй. Манай хүүгийн зүрхний хоёр тосгуур нь цоорхой. Хурдан хугацаанд оёулахгүй бол тун аюултай байдалд орчихоод байгаа. Гэтэл Монголд ийм мэс засал хийдэггүй. Одоо ярилцлагад орно. Виз өгөхгүй бол яана гээд л түгшээд сууж байна. Хамгийн гол нь хүмүүс өвчин зовлон тоочиж, хуурамч бичиг баримт бүрдүүлж орсоор байгаад америкчууд бүр итгэхээ больчихсон гэсэн.
-Хэрвээ та хоёрын виз гарахгүй бол яах вэ?
-Арай үгүй байлгүй дээ. Хүү минь тэгвэл яах болж байна. Үүнээс гадна энэ 100 ам.долларын үйлчилгээний хураамж хэтэрхий шударга бус санагддаг. Ихэнх монгол хүний хоёр сарын цалин шүү дээ. Том хүн, хүүхэд ялгаагүй мөнгө төлнө. Жишээ нь бид хоёр 200 ам.доллар төлөөд, дээр нь бичиг баримтаа орчуулуулах, нотариатаар батлуулах, нааш цаашаа явах гээд нийт зардал бараг 400 мянган төгрөг гарчихаад байна.
Гэтэл виз гарахгүй бол 200 ам.долларыг эргүүлж өгөхгүй шүү дээ. Хайран цаг хугацаа, хөрөнгөө зүгээр л салхинд хийсгэсэнтэй адил хоцорно. Ингэж олон зуун мянган төгрөгөө АНУ-ын виз авах гэж алдаж буй монголчууд зөндөө байна. АНУ-ын Элчин сайдын яам үнэнийг хэлэхэд улайм цайм дээрэм хийж байгаагаас ялгаа алга. Үүнд Монголын төр, засаг анхаарал тавихгүй л юм даа. Ядуу буурай орон гээд ингэж дээрэлхүүлж болохгүй биз дээ хэмээн тэр ярилаа.
Гэрийн эзэн Батаа
-Өчнөөн ажил болгож бүрдүүлсэн бичиг баримтыг маань сөхөж ч үзсэнгүй, Эхний хуудсыг харсан уу, үгүй юү. Угаасаа яг ямар бичиг баримт бүрдүүлэхээ бид анхнаасаа сайн мэдэхгүй байсан юм. Хүний амнаас сонсоод л баахан цаас цуглуулсан даа. Хэрвээ виз гаргахгүи л юм бол энэ олон хүнийг хохироолгүй, мөнгө авалгүй яв гээд хэлчих хэрэгтэй ш дээ. Хоёр сар АНУ-ын виз авах гэж гүйгээд ингээд өнгөрдөг юм байжээ.
Бас хажуугаар нь энэ Элчингийнхэн маш их хүнд сурталтай, юм асуухад тайлбарлаж, хэлж өгнө гэж байхгүй. Арай хэтэрхий байна аа. Ядаж үйлчилгээний хөлс гээд 100 ам.доллараас 20-ийг нь суутгачихаж болдоггүй л юм байх даа гээд толгой сэгсрэв.
Тэдний дараа залуу хос гарч ирлээ. Дансандаа тэд 52.900 ам.долларын хөрөнгөтэй гэсэн банкны баталгаа гаргуулсан гэнэ. Өнгөрсөөн. Аяллын зорилго нь тодорхой биш байна гээд хар тамга дарчихлаа. Гадаад паспортаа солихоос. Солонгос явах талын юм хөөцөлдье. Хар тамга даруулчихсан хүнд яаж өөр орох виз дарахав дээ. Америк явахаа болъё л доо. Өөр улсын консул намайг юу гэж бодох юм бэ. Хар тамгаа шууд л гол харлатал дарчихлаа. Ингээд дхаиад зуун хэдэн мянган гадаад паспорт авна гэсэн үг хэлээд уртаар санаа алдав.
Хүмүүсийн ярьж буйгаар жуулчлалаар явна гэж АНУ-ын виз горьдоод хэрэггүй аж.
Хэтэвчнимгэнтэй монголчуудын хувьд гадаадад жуулчилна гэдэг асуудал бусдын инээдийг хүргэхээс цаашгуй бололтой.
Тэд яагаад монголчуудаас айгаад байгаа юм бол. Эсвэл бид тийм олноороо Америкт амьдраад, гадагшаа зорчоод байгаа юм уу. Гадаадад амьдарч буй иргэдийн талаарх статистик тоог сөхье. Ойролцоогоор 100 мянга орчим монголчууд байгаа болов уу гэсэн тоог Гадаад хэргийн яам гаргажээ. Гэхдээ энэ нь албан бус тоо. Дийлэнх нь Казахстанд амьдарч буй. Тэд манай казах үндэстнүүд. Харин Солонгост 17 мянган монгол ажиллаж, амьдарч байна. Америкт бол ердөө гурван мянгаас хэтрэхгүй гэж дуулдлаа.
Америкчуудын элэглэл буюу хөрөнгийн баталгааны бизнес
Харин одоо Америкт зорчиход бүрдүүлэх шаардлагатай материалын тухай доорхи өгүүлбэрийг уншаараарай
…Виэийн анкет, нэг хувь зураг, гадаад паспорт, урилга, суралцахаар явах бол урилга 1-20, хувийм урилгаар явах бол санхүүгийн эх үүсвэртэй болохоо баталсан баримт бичиг, ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолт зэрэг шаардлагатай. Үйлчилгээний хураамж 100 ам.доллар гэсэн байна.
Энд санхүүгийн эх үүсвэртэй болохоо баталсан баримт гэсэн үг байгаа биз. Утгагүй юм. Монгол хүн хэтзвчиндээ хэдэн төгрөгтэй байвал АНУ явж болох юм бэ? Яг тогтоосон ямар шалгуур, үнэлгээ байна вэ?
Үнэндээ тэд хөрөнгийн баталгаа шаардах болсноор хууль бус бизнес Монголд газар авч эхэллээ. Банкны баталгаа гаргадаг бүлэг хүмүүс Элчин сайдын яамдын үүдээр байнга эргэлдэх болж. Тэд 150-200 ам.доллараар банкны баталгаа гаргадаг гэнэ. Угтаа бол манай зарим банк гадныхантай нийлээд иргэдээ шулж байна гэсэн үг. Лав 200 ам.доллараар 20 сая төгрөгийн хөрөнгөтэй гэсэнбаталгаа гаргуулсан хүн тэр өдөр тэнд таарч л байсан.
Харин АНУ-ын консул банкны баталгааг хуурамч гэдгийг биднээс илүү мэдэж буй нь лав. Тэртэй тэргүй цаана чинь сонин хэвлэлээр банкны баталгаа гаргана хэмээн хангалттай зарлаж байна шүү дээ. Тэд биднийг Монголчууд ямар их мөнгөтэй, ямар баян улсууд вэ гэж элэглэж суугаа биз. Өрөвдөлтэй юм. Америкийг мөрөөдсөн хүн болгон консулд нь 20, 30 сая төгрөгтэй хэмээн баярхаж, банкны баталгаа үзүүлж суух гэж. Энэ нь нөгөө талаар үнэхээр олон сая төгрөгийн хөрөнгөтэй хүнийг бас хохироож байгаа хэрэг. Мөнгөтэй нь ч, мөнгөгүй нь ч айдастай.
Өнөөх урт дараалалтай номер бас нэг бизнес болон хувирчээ. 150 ам.доллараар зургадугаар сарын 10-ны өдрийн номер зарна гэсэн бизнес шивнээг АНУ-ын Элчин сайдын яамны үүдээр эргэлдэж явахдаа сонслоо.
Хоёр хүүхэдтэй гэр бүлийн хоёр тэр өдөр бас шалгалтан-даа уначихаж. Лав 100-гаад хуудас материал бүрдүүлсэн гэнэ билээ. Дөрвөн хүний 400 ам.доллар, ойролцоогоор нийт 800 ам.доллараар шатчихлаа хэмээн харамсаж байсан.
Хээл хахууль ба шагийн виз
Гадаадын Элчин сайдын яамдад хүнд суртлаас гадна хээл хахуулийн асуудал газар авч буй нь хэн хүний нүдэнд ил болсон хэмээн нэг бизнесмэн өгүүлэв. Тухайлбал, АНУ-ын визний шагийн ханш өнөөдөр 5-6 мянган ам.долларт хэлбэлзэж буй сурагтай. Миний нэг танил ийм мөнгө өгөөд виз нь гарчихсан л юм даа гэж тэр шивнэлээ. Мэдээж ийм өндөр үнээр гаргуулсан болохоор нэг хэсэгтээ ирэхгүй нь ойлгомжтой гэв.
Гэхдээ хөгжилтэй оронд зорчих асуудал зөвхөн иргэдэд ийм хүнд тусаагүй. Бизнесмэнүүд төдийгүй, төрийн албан хаагчдад хүртэл АНУ-ын виз оройд нь хүршгүй оргил болчихоод байна. Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд дарга Ц.Янсанжавын яриаг сонсьё. Танхим саяхан визний асуудлаар Монголд суугаа Элчин сайдын яамдтай уулзалт зохиосон. Тэрбээр
-Монголд ажиллах хүчний ихэнх хувийг өнөөдөр залуу боловсон хүчин эзэлж байна. Гадаад худалдааны үйл
ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын тоо жил ирэх тутамд нэмэгдэж буй. Тэдэнд гадаадын хөгжилтэй орны зах зээлээс суралцах, үзэх, харах, туршлага судлах шаардлага их гарч байна.
Манай танхим жилд арав гаруй удаа бизнесмэнүүдийг гадаадад явуулах ажлыг зохиодог. Гэтэл визний асуудал байнга хүндрэл учруулах боллоо. Виз авахад хэтэрхий их материал шаарддаг. Гэхдээ үүнийг бид буруутгаагүй. Гэвч ЭСЯ-ны шаардсан материалыг бүрдүүлэхэд хугацаа их алддаг. Бүгдийг арай гэж бүрдүүлээд очиход виз гаргахгүй байх жишээтэй. Тухайн оронтой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд энэ нь саад болж байгаа юм.
Үнэнийг хэлэхэд Монголд суугаа Элчин сайдын яамд хувь хүнээс гэрлэлтийнх нь, цаашлаад хадгаламж, хөрөнгийнх нь баталгааг нэхдэг. Аж ахуйн нэгжээс харилцах данс, тайлан балансаа гаргаж зүүл гэх мэтээр хүний эрхийг хэтэрхий
зөрчиж байна.
Танхим өөрийн эдлэх эрхийнхээ дагуу шаардлага тавьсан. Ялангуяа сүүлийн үед АНУ, Япон, Солонгос, ОХУ, Англи улсад зорчиход их хүндрэлтэй болжээ. Энэ талаар албан тоот
өгсөн ч арга хэмжээ авахгүй өдий хүрлээ. Тэд Манай дотоод дүрэм, бид өөрсдөө яахаа мэдэж байна гээд ам таглачихдаг. Ялангуяа 35-аас доош насныханд виз бараг өгөхгүй. Та үлдэх юм шиг байна гэж хэлээд гүйцээ.
Гэтэл аж ахуйн нэгжүүдэд судалгаа хийхэд ихэнх нь залуучууд л байна. Гадаадад зорчиход насны ялгаваргүйгээр виз гаргах асуудлыг бид Монголд суугаа Элчин сайдын яамдад тавьсан. Түүнчлэн сонин, хэвлэлээр хэдэн мянган ам.доллараар виз гаргана гэсэн зар гарч байна. Ийм зарлал хээл хахуулийн
асуудал байгаа болоод л гарч байгаа шүү дээ. Энэ нь тухайн яаманд ажилладаг консул, монголчуудад хамаатай. Тиймд өндөр үнээр, хахууль авч виз гаргадаг асуудалд зохион байгуулалт хийх, хяналт тавихыг бид тэдэнд сануулсан. Энэ уулзалтын үр дүн гарна гэж найдаж байна хэмээн ярилаа.
Монгол улсын гадаад хэргийн яам аа, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалаач
Нэг жишээ татъя. Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын шугамаар гадаад явах гээд бүтэлгүйтдэг бизнесмэнүүдийн зовлонг тоочъё. Тус танхим жилд арван удаа гадаадад үзэсгэлэн яармаг зохиодог гэсэн. Гэтэл нэг удаагийн арга хэмжээнд 30 хүн явах ёстой байхад 15-ынх нь л виз гардаг гэнэ. Яг шаардлагатай албан ажлын хүрээнд ийм байна шүү дээ.
Хүмүүс онгоцныхоо тийз, зочид буудлаа хүртэл захиалчихаад виз гарахыг хүлээж байдаг. Мэдээж цаана нь зохион байгуулагчид нь үйл ажиллагаагаа сараар
төлөвлөчихсөн байгаа. Гэтэл заримынх нь виз явахынх нь урд өдөр гардаг гээд бод доо. Энэ нь МХАҮТ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг.
Хамтрагчид маань Монголоос 30 хүн ирнэ гээд бүх зүйлээ төлөвлөчихөөд байхад 15 нь очихгүй байна гэдэг чинь ойлгомжтой. Хэдэн сар бэлтгэсэн бидний ажил ингээд үр дүнгүй болно гэсэн үг. Ядаж дөрөв, тав хоногиин өмнө виз гаргахгүй гээд хэлчихэж байгаач гэдгээ бид Элчин сайдын яамдад хэлсэн хэмээн танхимын дэд дарга бухимдав.
Үнэндээ ганцхан АНУ биш. Польш, Англи, ОХУ гээд бүгд л ялгаагүй өнөөдөр монголчуудад хатуурхах болсон, Тухайн консулын үзэмжээр асуудал шийдэгдэх тохиолдол олон гардаг хэмээн хүмүүс ярьж байна. Монголд суугаа зарим Элчин сайдын яамд сүүлийн үед бүр хананы цаанаас, микрофоноор ярилцлага авдаг

болсон сурагтай. Ярилцлага ч гэж дээ. Ганц.асуулт тавиад л асуудлыг шийдчихнэ. Ямар учраас ингэж байгаа юм бэ? Яагаад уулзаж болохгүй гэж.
-Гадаадад амьдрах гэсэн монголчуудын тоо нэмэгдэхийн хэрээр зарим улс орнууд консулын үйл ажиллагаандаа хатуу бодлого баримтлах боллоо. Албаны журмаар болон хувийн ажлаар явж байгаа иргэдэд виз олгохгүй байх, хүнд суртал гаргах, хураамжийг олон дахин авах, хэт өндөр тогтоох зэргээр манай улсын иргэдийн эрх ашгийг зарим талаар хохироож буй үйлдлүүд гарсаар байна.
Өнгөрсөн хугацаанд дээд, өндөр болон бусад түвшинд асуудлыг тавьж консулын бодлогоо уян хатан болгох, мөрдөж буй дүрэм, журмаа эргэж харах талаар айлын талд санал тавьсаар ирсэн. Зарим нааштай эхлэлүүд бий болсон. Гэхдээ энэ нь монголчуудаас их шалтгаалж байгаа. Бид өөрсдөө хууль бусаар юм уу, ямар нэгэн байдлаар тухайн оронд оччихоод үлдчихдэг нь буруу юм хэмээн Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун хэдхэн сарын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ ярьж байсан.
Хэдийгээр тус яам визний асуудлаар ийн ярьдаг ч иргэдийнхээ эрх ашгийг хам-гаалах талаар арай бодитой зүйл хийхийг монголчууд шаардаж байна. Гадаад хэргийн яам өөрийн эрхийн хүрээнд консулуудыг яагаад шахаж болохгүй гэж. Төр, засаг ч үүнийг анхаарах ёстой.
(өнөөдрийн сонин 2004.06.03 130)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button