Хүүхдийн уран бүтээлчдийн ордонтой болъё

Аливаа хүмүүнд уран зохиол нь урлаг, уран сайхны таашаал өгч улмаар тодорхой дүр, уран сайхны хэл найруулгаар хүмүүжлийн болоод танин мэдэхүйн үлэмж нөлөө үзүүлдэг урлагийн том төрөл учир зах зээлийн үед ч утгаа гээх учиргүй билээ.
Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн …номыг унших нь тэнгэрт нисч, дэлхийг тойрч, далайд шумбах мэт гэж айлдсан нь өнөө ч ач холбогдлоо алдаагүй. Тэгээд ч соёлтой гэр бүлд ном бол эрээн цаастай чихрээс илүү үнэлэгдэж ирсэн хэдий ч өнөөгийн хүүхэд багачуудын хэрэгцээг бүрэн дүүрэн хангахаар дорвитой сайн бүтээл нэн ховор байгаа.
Сүүлийн жилүүдэд сайн бүтээлийг олшруулахын тулд Мөнхийн үсэг, Болор судар,Адмон зэрэг хэвлэлийн компаниуд,төрийн болоод төрийн бус
байгууллагуудаас уралдаан зарлаж буй нь энэ талаар санаа тавьсан бодит ажил боловч тэр нь уншигчдад мэдээллийн төдий хүрээд өнгөрдег. Тэд хүүхдийн зохиолыг зөвхөн насанд хүрэгчдийн сэтгэлгээний шүүлтүүрээр шүүж байгаа нь үнэхээр хүүхдийн гэсэн шилдэг бүтээл мөн гэдэгт эргэлзэх сэтгэгдэл төрүүлдэг. Учир нь хэвлэсэн ном нь өнгө үзэмж онцгой сайхан ч дотор нь буй шүлэг, зохиол жинхэнэ уншигч эзэндээ хэр тааламжгай хүрдэг эсэхийг мэдэрч баймааж тэр шилдэг сайн бүтээлд тооцогдох бус уу. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сард болсон хүүхдийн уран бүтээлчдийн уулзалт зөвлөлгөөн дээр зохиолч, судлаачдын ярьж хэлж байсан шүүмжлэл дүгнэлтээс харагдаж байсан.
Өнөөгийн хүүхдэд ухаарал хайрласан, сургамжтай, сонирхолтой үйл явдалт, үйлчлэлт чанартай зохиол дутагдаж байгааг бид олж харах учиртай.
Өнгөрсөн онд хотын төвийн нэгэн дунд сургуулийн ҮIII ангийн 30 хүүхдээс ямар зохиол уншихыг хүсдэг вэ? Хамгийн сүүлд хэний, ямар ном уншсан бэ? гэсэн асуулгад хариулт авахад 25 сурагч адал явдалтай, хөгжөөнтэй, сонирхолтой, уран зөгнөлт үнэн бодитой үйл явдалтай шинээр гарсан ном зохиол уншихыг хүсдэг гэсэн. Харин хоёр дахь асуултад таван сурагч гадаадын зохиолчийн номыг, нэг сурагч Монголын хүүхдийн уран зохиолын дээжис уншсан гэсэн байхад үлдсэн 19 нь ном уншаагүй гэж хариулсан байна. Тэгэхээр өнөөдөр хүүхдийн зохиолчдын шилдэг сайн номыг хэвлэн нийтлэх, худалдаанд хүргэх, сурталчлах, хүүхдийн номын сангуудад түгээн тараах, сайн бүтээл туурвих нийгмийн захиалга, энэ чиглэлээр мэргэжлийн сайн уран бүтээлчдийг өсгөж хөгжүүлэх цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна.
Цаг цагаараа байдаггүй болохоор енөөгийн хүүхэд Ардын хувьсгал, дайн байлдаан, найрамдал нехөрлөл, бүтээн байгуулалт, эх орон гэх мэт тунхагласан зохиолоос илүү үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, нийгэм, хүмүүсийн харилцаа гээд амьдрал дээрх түмэн зүйлийн учрыг таниулсан, орчин үеийн оюун сэтгэлгээний ном зохиолыг үгүйлж байна.
Хүүхдийн нас, бие, сэтгэхгүй өөрчлөгдөхийн хэрээр цаг үеэ илэрхийлсэн бүтээл хэрэгтэй болдог. Сурган хүмүүжүүлэх ухаанд сургуулийн насны хүүхдийг бага /7-12 нас/, дунд /13-15 нас/, ахлах /15-18 нас/ гэж хуваадаг нь өнөөгийн боловсролын тогтолцоон хэвээрээ хадгалагдсаар.
Гэвч амьдрал дээр тав, зургаан настай хүүхэд сургуульд орж, арван гурав, арван дөрөвтэй оюутан болж тэдний оюун сэтгэхүйн хөгжилт нь биологийн насаар тодорхойлогдоход хэцүү болоод байна. Гэтэл хүүхдийн утга зохиолд шинжлэх ухааны хялбаршуулсан буюу танин мэдэхүйн, уран зөгнөлт, уран сэтгэмжийн болон баримтат, гүн ухааны зохиол хомс байгаа нь манайд энэ төрлөөр бичдэг цөөхөн зохиолчийн араас залгамжлах хүн чухам л Улаан ном-д бүртгэгдэхээр болсон нь нууц биш юм.
Эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн Хорвоотой танилцсан түүх, Мөнхийн ус /1960/, Мөнхийн гал /1970/ зэрэг зөгнөлт тууж, Ч.Лодойдамбын Алтайд /1949/ роман, Д.Маам Балын амт /1965/ С.Надмидын Бордоотой бороо, Ш.Цэнд-Аюушийн Адтай Мятав, Ч.Алагсайн Майхан ууланд аялсан нь, Ч.Арьяасүрэнгийн Сүүлэнхүүд тохиолдсон адал явдал /1965/, Б.Бааст Хоёр найз /1968/ гээд гуч дөчин жилийн өмнө сайн бүтээлүүд өнөөгийн хүүхдүүдэд аль ч талаараа үр нөлөө өгөх билээ. Өнөөгийн хүүхдүүд интернэтээс хэрэгцээтэй мэдээллээ авдаг болсон энэ цагт зохиолч, сэтгүүлч Д.Батжаргал Монголын хүүхдийн зохиолчдын уран бүтээл танилцуулдаг вэб хуудас нээн дэлхийд таниулах гарцыг нээж эхэлсэн нь олзуурхууштай ажил юм.
Мөн өнгөрсөн онд Хүүхдийн номын ордон, Английн хүүхдийг ивээх сангаас эрхлэн манай өсвөр үеийнхний шүлгүүдээс шилж түүвэрлэн Айсуй цагийн аяс ном гаргасан нь ирээдүйн зохиолчдын авьяасыг нээхэд дэм болж буй юм.
Хүүхдийн зохиол гэдэг зохилчоос өөрийнхөө би-г эвдэн хүүхдийн би-д шилжин байж бичдэг содон онцлогтой ч ямагт санаж, өөрийнхөө таамаглалаар бус одоогийн хүүхдийн сэтгэл зүйд нэвтрэн орж, судалж, тэдний үйл хөдлөл, үг яриа, дотоод сэтгэл, сэтгэлгээний олон өнгө аяст дүн шинжилгээ хийж, уран дүрээр, найруулгын элдэв алдаа мадаггүйгээр бичнэ гэсэн үг. Зохиолчид маань ч энэ онцлогийг харгалзан зохиол бүтээлээ туурвисаар яваа.
Зах зээлийн давалгаа хүүхэд, хүүхдийн номын санг тойроогүй. Одоогоос 10 гаруй жилийн өмнө хотын төвд байх ногоон шовгор дээвэртэй гурван давхар цагаан байшинд хүүхэд, зохиолчид хамтдаа цуглан хөгжиж баясч байсныг ахмад зохиолчид дурьсан ярьдаг юм. Тэнд хүүхдүүд ном уншиж, зохиолчоос нь гарын үсэгтэй номыг бэлэг болгон авч, номын баяр хийж, хүүхэд-зохиолч-ном гурав их л ойр байж. Гэтэл өнөөдөр тэнд мөнгө, бизнес эргэлдэж, Хүүхдийн төв номын сан Хотын номын сангийн хавсарга болон үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрчлөгдөж шинэчлэгдэнэ, хувьсч, хөгжинө гэдэг нь хуучнаа ор тас үгүй хийнэ гэсэн үг биш, харин авах гээхийн ухаанаар хандах явдал юм.
Бид хүүхдээ номтой дотно нөхөрлүүлэхийн тулд яах вэ?
-Өрх гэр, анги танхимдаа бичил номын сантай болж, дэлхийн сонгодог зохиол болон Монголын уран зохиолтой хүүхдээ нөхөрлүүлж, номд дурлуулах дорвитой ажлыг өрнүүлье.
-Төр, засаг болон хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүрийн хандиваар Хүүхдийн уран бүтээлчдийн ордон-г байгуулан хүүхдийн уран бүтээлчдээ шилдэг сайн бүтээл туурвихад нь дэм өгч, хүүхдийн уран зохиолыг шинэ шатанд гаргая.
-Өнөөдөр илт үгүйлэгдээд байгаа хүүхдийн уран зохиолын судлал, шүүмжлэл, хоцрогдоод байгаа шинжлэх ухаан, танин мэдэхүй, уран зөгнөл, намтар түүхийн баримтат бүтээл, хүүхдийн жүжиг, кино гээд зайлшгүй хэрэгцээт төрлүүдийг зогсонги байдлаас гаргаж, энэ төрлийн бүтээлийг олшруулъя.
-Хүүхдийн төлөө ажилладаг байгууллага, хэвлэлийн газрууд ирээдүйн иргэдийг гэгээнлиг, оюунлиг, хөдөлмөрч болгон хүмүүжүүлэхэд нөлөө болохуйц сайн бүтээлийг захиалж, зохиолчоос худалдан авч, хэвлүүлж, хүүхдэд хүргэхэд нэгдэж ажиллая.
-Хүүхдийн утга зохиолын түүхэнд нэр нь үл мартагдах эрхэм зохиолчдынхоо шилдэг сайн зохиол бүтээлээс нь хэвлэж өнөөгийн уншигчдад хүргэе.
-Хүүхдийг бизнесийн хэрэгсэл болгон энд тэндээс хуулбарласан, гарынхаа үзүүрээр хийсэн богино настай номоор хуурдгаа больж ирээдүйн иргэдээ хүндэтгэе.

(өнөөдрийн сонин 2004-06-03 130)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button