Хаан шалдан байна

Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийн мөн чанар нүцгэн үлджээ. Одоо л тэднийг таньж болох нь. Түмний итгэл, сэтгэлийг ямар эд бараагаар үнэлж, хэрхэн худалдан авч байгаагаараа нэр дэвшигчид өөрсдийгөө таниулж байгаа юм.
Өнөө тэд сонгогчдын харцнаас өөр өмсгөлгүй. Шоолж инээлдэн, шоглон хуйларч байгаа олон нийтийг өөрсдийг нь бишрэн хүндэлж байна хэмээн хол эндүүрч байгаа нэр дэвшигчдийн чихэнд хадтал Хараач, хаан шалдан явж байна гэж хашгирах хэрэггүй. Бидэнд сар шахмын хугацаа байна. Шалдан хаадаар үерийн далан бариулж, шоу тавиулж, гурил будаагаа зөөлгөн жаахан жаргаад авъя л даа.
Орой харихад орц гэрэлтэй, бүтэн дөрвөн жил ажиллаагүй дүүргийн халуун усны газар хөл ихтэй, хавраас хаварт машин эвдэж байдаг энхэл донхол зам гялтайтал өөгүй цэлийж…нүцгэн нэр дэвшигчдийн инээмсэглэл нь хүртэл цаанаа л нэг хараад баймаар хачин өөгүй.
2000 оны сонгуулийн үеэр сонгогчдоо өглөө бүр үүдэнд нь угтан, унааны 100 төгрөгөөр гарыг нь цайлгаж байсан нэр дэвшигчид ч бий. Тэр үед нэр дэвшигчдийн барьж авсан хөзөр нь ахмад буурлууд, тахир дутуу иргэд, ажилгүйчүүд байв. Харин өнөө жил хүүхдийн нэр барьдаг зарим нэгэн гишүүдийн туршлагаас суралцсан ирээдүйн түшээд маань багачуудыг бамбай болгон ашиглаж, мөнгөний тоон дүнгээр мөрөн дээр нь байлах болов. Өнгөрсөн сонгуулийн үеийн улс төрийн төвшин арай л дээшилж байгаа юм болов уу даа. Хүнсний ногооны үр, хүүхдийн баярын бэлэг төдийхөн одоо нэгэнт сонин байхаа больж, нэр дэвшигчдийн гардан засуулж байгаа зам талбай, худаг, халуун усны барилгууд олшрох янзтай. Түрүүчийн сонгуулийн үеэр яаран сандран босгосон хэний ч юм нэрэмжит сагсан бөмбөгийн бэсрэг талбайнууд хаягдалд тооцогдон, том том амлалтууд толгойгүй хоцорч, шинэ сонголтын өдрүүд айсуй. Амлалт, бас дахин амлалтууд эдүгээ эхнээсээ үнэмшилтэй сонсогдож, шалдан нэр дэвшигчдэд бид хэдийнэ дасч орхиод, нүцгэн биеийн гоо сайхныг гайхширан магтахаа больж, хэний ч юм илгээсэн цагаан будааг бодох юмгүй идэж чаддаг болсоон. Хаан шалдан байна гэж хашгиралгүй тэсч өнгөрсний гавьяа шүү дээ.

АНУ-ын сенатор нэгэн эмэгтэй сонгуулийн кампанит ажлын явцад гурван хос туфль элээн, тойргийнхоо бүх айл өрхөөр биечлэн зочилж, ахуй амьдрал, жаргал зовлонгоос нь энгийнээр хуваалцаж явсаар сонгогдсон гэдэг, Манайд бол өөр.
Нэр дэвшигчдээс юу хүсч, тэднийг хэрхэн үнэлэхээ мэддэг чадварт удаа дараагийн сонгуулиуд сонгогчдыг сургасан. Тиймээс ч сонгууль тэдний хувьд бөөн баяр баясгалан. Шалдан хүмүүс сонирхол татан харц, сэтгэл булаадаг нь зүй юм хойно бүтэн сар үнэгүй сонин, бэлэг, үнэгүй халамж хайранд умбана.
үнэгүй ч биш юмаа, үүний цаана Монгол төрийн үнэ цэнэ нуугдаж байгаа юм. Төрийн түшээгийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийнхөөрөө үлдэх хяслан буй. Өрсөлдөгч нь долоон худаг гаргаж байгааг сонсоод Би заавал хоёрыг нэмж ухна, түүнээс дутахдаа яадаг юм гэж омгорхон байгаа нэр дэвшигчтэй өчигдөрхөн уулзлаа. Тэд дөрөв, цаашилбал найман жил худаг усгүй царай алдаж, сууцны айлуудад долигонон ундны ус зөөсөн дүүргийнхээ сонгогчдыг ердөө л ганц сарын хугацаанд худгаар цохиж унагах нь хөөе. Хоёр кг-аар уутлан савласан цагаан будаа тарааж байгаа чиргүүлтэй машины зүг хөгшид мөлхөж, хүүхдүүд гүйлдээд завгүй, Будаа тарааж байгаа шалдан эрхэм ичихгүй байхад авч байгаа нь аягүй царайлаад ч яахав. Шуудай будаанд сонгогчид нам цохиулж, төрийн чадамж харин түүгээр үнэлэгдэж үлдэх нь энэ.
Энэ жилийн сонгуулийн ганц
олзуурхам чимэг нь Сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хороо байгуулагдсан явдал. Харамсалтай нь шалдан жүжигчидтэй эротик кино үзэж дадсан сонгогчид тэдний үгийг сонсохоосоо анзаарахгүй нь элбэг. Ийнхүү ардчилсан сонгууль болхи маягийн найруулгатай нэгэн хэлбэрийн шоу болж, Монголын улс төрийн хөгжилд нэмэр бус нэрмээс болох шатандаа шилжив бололтой.
Мөнгө үнэртсэн сонгуулийн кампанит ажил дөнгөж л эхэлж байна. Ид хүчээ авч, шийдвэрлэх үе ойртох тусам бие халхлах навчтай
үлдсэн зарим эрхмүүд түүнийгээ ч бас намрын модод мэт гээж, шалдан хаадын үлгэрийн өрнөл хэсгийг тавьж таарна. Гэхдээ сонгогчид сонжимтгой. Төрөө худаг, халуун усны газар, ширхэг сарнай, шидтэний илгээсэн бэлэг, хөдөөд бол дарьтай хэдэн сум, даруухан эрээн цаастай чихэр зэрэгхэнээр арилжихгүйгээ лавтай мэднэ. Бурхны хөргийн ард мөрийн хөтөлбөрөө хэвлүүлж цадиггүйтсэн нэр дэвшигчид нүцгэн биеэ орхимжоор халхлах гэж байгаа юм болов уу даа. Гэвч үүнийг сүсэгтнүүд харин ч сөргөөр үнэлдэг гэмтэй. Мэдээж, амттанд халтайсан хэдэн жаал нь, хандивын будаагаар цайгаа мялаан хөлс алдсан эхнэр нь, нэр дэвшигчийн арз хорзонд халсан өнөө муу ходоод нь бодогдох хэдий ч саналын хайрцагнаас аль нэг нь гараад ирэхгүйгээс хойш өөрсдийнхөө сонголтыг энэ бүхнээс үл шалтгаалан хийнэ гэж найдъя.
Хамгийн эмгэнэлтэй нь сонгуулийн өрсөлдөөний явцад нэр дэвшигчид өөрсдөө энэ бүхнийг санаачлан төрийн үнэлэмжинд эрээгүй халддаг бөгөөд үүгээрээ сонгуулийн явц,сонгогчдын сэтгэлгээ, төрийн мөн чанарт нөлөөлж байдаг нь хэцүү.
Нэр дэвшигчид шалдан байна. Энэ нь тэднийг олж харах элдвийн өнгөний хувиралгүй боломжийг бий болгож буй агаад хэрэв Хаан шалдан байна гэж хашгиралгүй тэвчиж чадвал үйл явдал улам сонирхолтой өрнөх болно. Нийтээрээ хориодхон хоног тэсч амаа хамхия.
Амлачихаад амласандаа хүрэлгүй сонгогчдыг доромжилдгийнх нь төлөө, төрөө атга чихэр, алаг бэлгээр үнэлснийх нь төлөө тэднийг нүцгэн гүйлгэж шийтгэе. Одоо л үлгэр эхэлж, зугаатай үйл явдлууд өрнөж байна.
Хэзээ ч юм, магадгүй 2008 онд Хаан шалдан байна гэж хэн нэг нь цангинатал хашгирна. Тэр үед л бид ардчилалд илүүтэй дөхөх буй за. Харин одоо… өгсөн бүхнээр нь өгөөш хаяж, тэднийг ханатлаа нүцгэлье.(Өнөөдөр 2004.06.04 131)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button