Монголын бүтээгдэхүүний код 865-аар эхэлнэ

Харин Монголын бараа бүтээгдэхүүний зураасан код одоо 865-аар эхэлнэ гэж ойлгож болох нь.
Манай компаниудын бүтээгдэхүүнд зураасан код олгох, дугаарлах энэ чиглэлийн үйл ажиллагааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх СS1-Моngoliа нийгэмлэг гүйцэтгэж байна. Тус нийгэмлэг дөрөвдүгээр сарын 12-ноос зураасан код олгох ажлыг албан ёсоор эхэлжээ. Одоогоор 50 гаруй компани өөрийн бараа бүтээгдэхүүндээ код аваад буй гэнэ.
ЕАМ intегnаtionа1 байгууллагаас олгодог дугаар нь дэлхийн аль ч өнцөг буланд
хэрэглэгддэг. Ер нь тухайн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг компьютерт алдаагүй, үнэн зөв, оруулахын тулд зураасаар илэрхийлж дугаарладаг байна. ЕАN-
UСС систем нь бүтээгдэхүүн төдийгүй, тээврийн хэрэгслийн төрөл, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүчинтэй байх хугацаа, үйлдвэрлэлийн цувааны дугаар, хэмжээс, хэмжигдэхүүн, бүтээгдэхүүнийг хүлээн авах газар зэрэг тээвэрлэлтийн нэмэлт мэдээллийг агуулах замаар цаасны зардлыг багасгах, нийлүүлтийг богино хугацаанд хийх, менежментийг боловсронгуй болгох ач холбогдолтой аж. Уг системийг өнөедөр 101 орны нэг сая гаруй компани хэрэглэж байна.
Дэлхийд ЕАN-13, ЕАN-8, UPS-А, UРС-Е гэсэн дөрвөн төрлийн зураасан код хэрэглэж байгаа. Үүнээс 13 орон тооноос бүрдсэн ЕАN-13 кодыг өргөн ашигладаг юм байна. Тодруулбал, ЕАМ-13-ийн эхний гурван тоо нь Олон улсын бараа бүтээгдэхүүн дугаарлалын байгууллагаас тухайн гишүүн оронд олгосон бүртгэлийн дугаар. Дараагийн есөн орон нь компанийн болон бүтээгдэхүүний дугаарыг илэрхийлнэ. Манай улсын хувьд GS1-Mongolia нийгэмлэгээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрлөөс нь хамааран компаниудад олгосон дугаар байна. Харин сүүлчийн нэг тоо бол хяналтын дугаар буюу тухайн кодын үнэн худлыг шалгаж баталгаажуулсан орон ажээ.
ЕАN-13 кодыг Тамир трейд компанийн Тамир, Гум сүүний үйлдвэр болон Бөмбөөлэй нэрийн бүтээгдэхүүнүүд хэдийнэ хэрэглээд эхэлчихэж. Тамхины компаниуд дугаараа бүгд авсан байна. Номин холдингийнхон бэлтгэлээ хангаж байгаа гэнэ. Нэг л бүтээгдэхүүнээ дугааржуулсан компани ч бий, 100 нэр төрлийн бүтээгдэхүүндээ код авсан байгууллага ч буй аж.

Миний дэлгүүр, Номин супермаркетаар үйлчлүүлэхэд таны худалдаж авсан бүтээгдэхүүн дээрх кодыг кассын машинд уншуулахад үнэ нь гарч ирдэг. 5-6 оронтой янз бүрийн кодыг компаниуд дотооддоо тогтоож, зөвхөн сүлжээн дотроо ашиглаж ирсэн. Харин одоо 865-аар эхэлсэн зураасан кодыг хэрэглэснээр Монголын бүтээгдэхүүний зураасан код нэгдсэн зохион байгуулалтад орж байгаа юм.
-Энэхүү кодыг ашигласнаар үйлдвэрлэгчид тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээс тээвэрлэх хүртэлх бүх үйл явцыг болон хямдрал зарласнаас үүсэх орлогын бууралтыг хянах, борлуулалтын хэмжээг хугацаа алдалгүй мэдэх, захиалга хүлээн авах, үнийн нэхэмжлэл илгээх, худалдааны түншүүдтэйгээ харилцах бүх л явцыг компьютерчлэх боломжтой. Дисгрибьютеруудад захиалга хүлээн авах, өгөх, бүтээгдэхүүнээ савлах, явуулах зэрэг ажлыг хурдасгах, дансны болон дэлгүүрийн агуулахын барааны тооллогыг нэгэн зэрэг хийх нөхцөл бүрдэх юм гэж GS1-Mongolia нийгэмлэгийн мэргэжилтэн Д.Өнөржаргал ярилаа. Мөн тэрбээр жижиглэн худалдаачид үнийн алдаанаас сэргийлнэ, үнэ өөрчлөгдөхөд бүтээгдэхүүн бүрт шошго наах шаардлагагүй болно, хэрэглэгчдийн хувьд худалдан авсан бараа бүрийн үнийг хянах, кассын машины дэлгэц дээрх үнэтэй мөнгө төлсөн баримтаа тулгах, түргэн шуурхай үйлчлүүлэх болохыг нэмж тайлбарласан.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард GS1-Mongolia нийгэмлэгээс зураасан код, түүнийг хэрхэн ашиглах чиглэлээр аж ахуйн нэгжүүдийн дунд сургалт семинар зохион байгуулжээ. Манай компаниудын мэргэжилтнүүд бүтээгдэхүүнээ кодлохын ач холбогдлыг ойлгож, эднийхийг захиалгаар дараад байгаа ганэ. Холбогдох бичиг баримтаа өргөдлийн хамт компанийн танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, элсэлтийн хураамж төлсөн бичиг баримт ээрэг материал бүрдүүлэх хэрэгтэй.
Оёдлын бүтээгдэхүүнийг кодлох зарчим арай өөр учраас манай улсын хувьд ийм төрлийн барааг дутаарлах болоогүй гэнэ. Нэлээд дэлгэрэнгүй код шаардлагатай аж, Тухайлбал, 38 размерийн цамц хэчнээн өнгө байна гэх мэтээр тооцоход нэг загварын цамцанд 16 төрлийн кодолгох жишээтэй. Тэгээд
ч манай оёдлын үйлдвэрүүд түүхий эдээ ихэвчлэн гадаадаас авдаг тул кодлох ямар ч боломжгүй, Гэхдээ эзэмшигч, үйлдвэрлэгч тал зөвшөөрвөл 865-аар эхэлеэн код авч болох юм байна.
Ер нь зураасан код бүтээгдэхүүн бүрийг ямар улсаас гаралтай эсэхийг нь тодорхойлохгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, 865-аар эхэлсэн кодтой бараа бүтээгдэхүүнүүд зөвхөн Монголын тодотголтой байдаггүй. Тухайлбал, 25, 30 кг-аар савласан Оросын чихрүүд манайд тэр бүр зарагддаггүй. Харин Бөмбөөлэй-гийн уутанд хийсэн 200-300 грамм Оросын чихэр их гүйлгээтэй байдаг шүү дээ. Энэ нь хойд хөршийн үйлдвэрүүд тухайн улсын зураасан код ашиглан ямар хэмжээгээр савласан чихэр хамгийн их зарагдаж байгааг мэдэж авдаг тухай мэргэжилтнүүд дурдсан. Ийм учраас импортын бүтээгдэхүүнд ч 865 код өгч буй ажээ. Гэхдээ үйлдвэрлэгч тал зөвшөөрсөн тохиолдолд гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайн барааг хаана, ямар улсад үйлдвэрлэснийг мэдэх хамгийн гол арга нь тухайн бараа бүтээгдэхүүн дээрх Made in Mongolia эсвэл China, Japan гэх бичгийг харж таних талаар мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Манай компаниуд АНУ-руу бараа бүтээгдэхүүн гаргахдаа EAN-13 биш, өөр код ашиглах ёстой юм байна. Тус улсын кассын машинууд 13 орон тоотой кодыг уншдаггуй учир UРС-А гэсэн 12 оронтой зураасан код бүхий бараа бүтээгдэхүүнийг л АНУ, Канадын зах зээлд борлуулах эрхтэй юм. Үүний тулд компаниуд дээрх хоёр улс руу бүтээгдэхүүн экспортлох тохиолдолд GS1-Mongoliа нийгэмлэгт хандах ёстой. Тус нийгэмлэг ЕАN intегnаtionа1 байгууллагад ямар төрлийн бараа гаргах талаар дэлгэрэнгүй мэдээлэл уламжилсны эцэст UРС-А кодын зөвшөөрөл авдаг байна.
Компаниудын мэргэжилгнүүдийн зураасан кодны талаарх мэдлэг дулимаг, туршлагагүй байдал нь GS1-Mongoliа нийгэмлэгийн ажилтнуудыг бараа бүтээгдэхүүнд код олгох ажлыг үе шаттай хийхэд хүргэж буй. Цаашид ч энэ чиглэлээр
сургал, семинар зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг аль болох богино хугацаанд дугааржуулж дуусгах шаардлагатай байгаа аж.
(өнөөдөрсонин 2004-06-04 131)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button