Монголд ДОХ аажим аажмаар суурьшиж байна

. Тав, зургаан бие хамгаалагчтай явдаг хүнээс шинжилгээ авах нь бүү хэл, уулзах ч амаргүй. Тагнуулынхан үнэхээр ДОХ-той эсэхийг нь шуурхай шинжилж тогтоохыг Эрүүл мэндийн яаманд даалгаж. Харин яамныхан ДОХ-той тэмцэх Үндэсний төвд эл үүргийг өгчээ. Гэвч нэр нөлөөтэй хүнийг
Шинжилгээ өг гэж шууд албадах аргагүй тул төвийнхөн учраа олохгүй нэг хэсэгтээ шоконд оржээ. ДОХ-ын халдвар авсан нь үнэн бол хавьтсан байж болзошгүй бүсгүйчүүдийн тоо удах тусам ихэснэ хэмээн тагнуулынхан тооцож, Эрүүл мэндийн яамныхныг ойр ойрхон сандаргах болжээ. Эцэст нь яамныхан, төвийнхөн сэжигтнийг дээр дооргүй хайж, хоёр сарын дараа шинжилгээ авчээ.
Тэр бизнесмэн гадаадын нэгэн оронд явж байхдаа дээд зэрэглэлийн цэнгээний газраар үйлчлүүлсэн болохыг ч тогтоов. Түншүүд нь түүнийг эх орондоо төдийгүй Азид гайхагддаг нэгэн бүсгүйтэй цэнгэх боломжийг олгосон нь дээрх үйл явдал эхлэх цэгийг хатгажээ. Харин өнөө бүсгүй ДОХ-ын халдвар тээгч байсныг хожим мэдсэн гэнэ. Тэр улсад ажилладаг манай эрх бүхий нэгэн албан тушаалтан энэ тухай холбогдох байгууллагуудад мэдэгдсэн аж. Эл мэдээллийг сэжигтэнд шинжилгээ хийх хангалттай баримт гэж холбогдох хүмүүс үзсэнгүй. Магадгүй хэн нэгэн албан тушаал, өрсөлдөөний тавцангаас түүнийг зайлуулж, нэр сүрийг нь унагахыг оролдоон байж болзошгүй хэмээн болгоомжилж яаран хөдлөөгүй гэнэ. Анхны мэдээлэгчийн дараа хэд хэдэн эх сурвалж энэ тухай мэдээлэл өгч, одоо хэр нь яагаад түүнийг ДОХ-ын халдвар авсан эсэхийг тогтоохгүй байгаа юм бэ хэмээн шавдуулах болсон байна.
Эрүүл мэндийн яамны, төвийн ажилтнууд сэжигтэнд учирлан ойлгуулж, шинжилгээнд оруулаад авав. Бизнесмэн халдваргүй гарав. Гэвч жиг жуг гэсэн яриа дахин сэргэж, шинжилгээний дүнд итгэх хүн тун ховор байгаа бололтой. Түүнийг ДОХ-ын төвийнхөн хяналтандаа авсан гэх яриа манай улсын эрх бүхий албан тушаалтнууд төдийгүй, иргэд цаашлаад, гэрийн ажилтай авгай нарын цайны хачир болон сенсаацлагдаж эхэллээ.
Энэ талаар эрүүл мэндийн байгууллагын нэгэн эх сурвалж ярьж байна.
-Иргэд, харилцдаг байгууллагуудаас ийм мэдээлэл ирсэн. Энэ дагуу бид сэжигтнээс шинжилгээ өгөхийг хүссэн. Нууц үедээ байгаа ч байж болох. Юутай ч хяналтандаа авсан.
-Манайхны хийсэн шинжилгээ хэр баталгаатай бол?
-Бүрэн итгэж болно. 24 цагийн дотор хариу нь гардаг. Нууц үед нь тодорхой хугацаанд хяналтандаа байлгаж, харзнах тохиолдол байна. Энэ үе нь өнгөрсөн бол давтан шинжилгээгээр вирустэй эсэхийг зарлагдвал Монголд амьдрах эрхгүй болдог. Хүн бүр л эвэртэй туулай үзсэн мэт хүлээж авдаг. Энэ байдал өөрчлөгдөөгүй.
Гадаадын орнуудад ДОХ-той хүмүүс ажил хийж, хүсвэл гэрлэж байна. Эрүүл хүүхэд төрүүлэх ч тохиолдол бий.
Манай нөхцөлд тэр хүний нэрийг зарлах эрх байхгүй. Яагаад гэвэл тухайн хүнд тусах үр дагавар нь аюултай.
-Монголын томоохон бизнесмэн ийм өвчин тусчихвал санаа зовохгүй байхын аргагүй. Тэгээд ч ийм хүмүүс хамгийн их эрсдэлтэй биш үү?
-Тэгэлгүй яахав. Эрсдэлийн хувьд санал нэг байна. Урьдчилан сэргийлэх
арга хэмжээ авах хэрэгтэй.
ТЕГ-ын нэгэн эх сурвалж
-Иргэдээс мэдээлэл олон ирдэг. Энэ бүгдийг хянаж, шалгахыг хичээдэг. Зарим үед худал мэдээлэл ирэх нь ч бий. Мэдээллийн сөрөг, эерэг үр дагаврыг бид сайн тунгааж боддог байх хэрэгтэй. Үүнийхээ эцэст аливаа нэг шийдвэрийг гаргаж байхгүй бол болохгүй. Үндэсний хэмжээнд аюул учруулах, удмын санд сөргөөр нөлөөлөхүйц мэдээллийг бид заавал шалгадаг. Хор хөнөөл нь их болохоор тэгэхээс ч өер аргагүй. Манай нэгэн бизнесмэн ДОХ-ын халдвар авсан талаар дуулсан. Ийм мэдээлэл авчихаад үнэн зөвийг нь яаралтай тогтоож өгөхийг Эрүүл мэндийн яамнаас хүссэн. Энэ асуудал яаж төгсөх нь тодорхойгүй. Одоохондоо чимээгүй л байна.
-Холбогдох хүмүүст мөнгө өгч энэ тухай нууцалж чадсан гэх яриа байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-ДОХ-ын төвийнхөн тийм явдал гаргахаар ажилладаг гэж бодохгүй байна. Худал мэдээлэл олон шүү дээ. Тухайлбал, Японоос ДОХ-ын вирус тээсэн нэг охин ирж байгаа талаар мэдээлэл ирсэн. Мэдээлэгч овог, нэртэй нь, хэдний онгоцоор очихыг нь ч яг таг хэлэв. Бид ч холбогдох газруудад мэдэгдэж, шинжилгээ хийх мэргэжилтнүүдтэй Буянт-Ухаа дахь нисэх онгоцны буудалд очсон. Нийтдээ 20 гаруй охиныг шинжилгээнд хамруулсан, Тэр дотор өнөө охин ч явж байв, Тэдний хэнээс нь ч өвчин илрээгүй.
– АНУ-д нэг охин ДОХ-ын халдвар авсан талаар нэг хэсэг шуугисан. Эрүүл мэндийн яамныхан очиж үзээгүй атлаа тийм юм байхгүй мэтээр мэдээлээд л энэ асуудлыг цэглэчихсэн. Энэ талаар танайд мэдээлэл ирсэн үү?
-Ирсэн. Тэр охины амьдардаг хотод байдаг нэгэн байгууллагаас авсан мэдээллээр үнэн болохыг нь тогтоосон. Бид өөрсдөө үзэж, хараад тогтоох боломжгүй болохоор хэцүү л дээ. Ямар нэгэн улс оронд амьдарч байгаа хэн нэгнээс шинжилгээ авах боломжгүй. Хөрөнгө мөнгө нь ч хаа байхав. Боломжгүй асуудал болохоор одоохондоо харзнаж байгаа. Овог, нэрийг нь хил гаалийнханд өгсөн. Орж ирвэл мэдэгдэх ёстой. Энэ бол хувь хүний эрх ашигт халдаж байгаа юм биш. Аюулгүй байдлын үүднээс авч буй арга хэмжээ. Хэрэв иймэрхүү мэдээллийг шалгахгүй бол бид ДОХ-ын аюулд нэрвэгдэхэд хол биш боллоо гэж ярьсан юм.
ДОХ-ын халдвар авсан байж болзошгүй бизнесмэний ойрын нэгэн эх сурвалж, Бизнесийн хүрээнээс гэнэт гарч, ивээн тэтгэдэг хүмүүсээ дэмжихээ больсон. Тэр хүн чимээгүй болсон нь учиртай. Урьд нь олны дунд нэр нөлөөтэй, олонд үе үе харагддаг байсан бол одоо сураггүй болж. Энэ бүхэн юутай холбоотой гэж бодож байна гэв.
Энэ сэдвийг хөндөхдөө бид зөвхөн хэн нэгнийг ДОХ-ын вирус тээсэн эсэхийг нотлох гэсэнгүй. Харин Монголын хөрсөнд аажим аажмаар суурьшиж, чимээгүйхэн, бат бэх үндэстэй болоод буй ДОХ-ын сүүдэр ямар байгааг

Харуулахыг хичээлээ. Нөлөөтэй нэгэн бизнесмэн энэ өвчинд нэрвэгдсэн байвал яах вэ. Монголдоо л сор, болсон охидтой зугаалж, дуртай үедээ нийлж, салдаг энэ хүмүүс ДОХ-ыг түгээгч болно гэдэгт эргэлзэхгүй байна. Харин ДОХ-той тэмцдэг байгууллагууд алс хязгаарт хил манаж буй хүү, шоронд буй хоригдлуудаас шинжилгээ авахаас урьтаж бизнесмэн, улс төрийн хүрээнийхэн болон үе үе гадаад явдаг хүмүүсийг овоо хараандаа авах цаг болсон мэт. Жил бүр чадан ядан олсон төсвийн хэдэн төгрөгөө биеэ үнэлэгч, гэмт хэрэгтнүүдэд биш арай өөр давхаргынханд зориулах цаг болжээ. Энд нэгэн жишээ дурдъя. Тайванийн эрүүл мэндийн байгууллагынхан ДОХ-ын эрсдэлтэй бүлэгт биеэ үнэлэгч, гэмт хэрэгтэн, цэргийнхнийг оруулж, анхаарал тавих болсон аж. Хэдэн жилийн дараа Дээрх хүрээний хүмүүс халдвар авах нь багасч, харин гэрийн эзэгтэй нарын дунд ДОХ-ын халдвар ихэсчээ, Үүнийг гэртээ сууж буй хүмүүст мэдээлэл хомс хүрдэгтэй холбон тайлбарласан байдаг. Үүнээс бид сургамж авахад илүүдэхгүй биз. ДОХ-ын нэг тохиолдлын цаана 200-250 хүн байдаг гэж мэргэжилтнүүд үздэг. Монголд дөрвөн тохиолдол илэрсэн гэж үзэхэд тэдний цаана 1000 гаруй хүн бий гэсэн үг. Тэд одоо хаана явна вэ? ДОХ-ын гурав дахь тохиолдолд тооцогдсон наймаачин бүсгүй өвчний хүнд үедээ илэрч, амьсгал хураахаасаа өмнө энгэр зөрүүлж байсан залуусынхаа нэрийг хэлсэн гэдэг. Ченж Баагий, наймаачин Боогий гэх мэтээр найман хүнийг нэрлэсэн байдаг. ДОХ-ынхон хэнийг нь ч тогтоож чадахгүй мухардалд ороод тагнуулынхнаас дээрх хүмүүсийг олж өгөхийг хүссэн. Ядаж нэр хаягийг нь бүрэн мэдэхгүй юм чинь хаана гэж хайх вэ. Хавьталттай байж болзошгүй хүмүүс тэгсхийгээд л замхарсан. Өнөөдөр тэднийг олох боломжгүй учир хэд нь хэнд эл өвчнийг тарааж байгааг хэлэхийн аргагүй. Иймэрхүү янзаар бид ДОХ-д нээлттэй хандсаар байна. Хажууханд нь ДОХ-ын харанга дэлдсээр байхад тавхан мянган төгрөгөөр гадныханд биеэ үнэлээд явж байгаа эмэгтэйчүүдийг яалтай вэ.
Төрийн бус нэгэн байгууллага иргэдийн дунд судалгаа хийжээ. Энэ судалгаагаар ДОХ-ын эрсдэлд мэргэжил албан тушаалаараа бизнесийн хүрээнийхэн, биеэ үнэлэгч нар эхний байрт өрсөлдөх шахуу явах болсныг тогтоожээ.

(өнөөдөр 2004-06-04 131)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button