Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл, заалтын тайлбар

ТАЙЛБАР
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана., мөн зүйлийн 2-т Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. хэмээн заасан нь шүүхийн хараат бус байдлын баталгааны үндэс юм.
2. Энэ хуулийг баримтлан хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүгч зөвхөн эрх зүйн ухамсар, өөрийн дотоод итгэлд тулгуурлан шийдвэр гаргах эрх чөлөөг шүүгчийн хараат бус байдал гэнэ.
З. Шүүгчийг тодорхой хэрэг хянан шийдвэрлэхэд нь бусад байгууллага, албан тушаалтнаас хувийн сонирхолгүйгээр, мэргэжлийн болон захиргааны журмаар зааж зааварлах, үүрэг өгөх зэргээр түүний хараат бус байдлыг алдагдуулахад чиглэгдсэн үйл ажиллагааг хендлөнгөөс оролцох гэнэ. Шүүгчийн шүүн таслах ажиллагааны хараат бус байдлыг хөндөхгүйгээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас /дээд шатны шүүхээс/ мэргэжлийн удирдлагаар хангах нь хөндлөнгөөс оролцох тухай ойлголтод хамаарахгүй.
4. Шүүгчийг тодорхой хэрэг хянан шийдвэрлэхэд нь өөрийн талд ашигтай шийдвэр гаргуулах хувийн сонирхлын үүднээс ятгах, сүрдүүлэх, албан тушаалаа ашиглан далайлгах зэрэг түүний хараат бус байдлыг алдагдуулахад чиглэгдсэн үйл ажиллагааг хөндлөнгөөс нөлөөлөх гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button