Хүний эрхийн зарим нэр томъёоны тайлбар

Armed Forces (LОАС) Зэвсэгт хүчин (ЗМЭЗ)
Ямар эрх зүйн тогтолцоо /Заншлын эсхүл Женевийн конвенц/-г хэрэглэж байгаагаас хамаарч зарим ялгаа бүхий утгатайгаар Зэвсэгт мөргөлдөөний эрх зүйд хэрэглэгддэг нэр томъёо. Женевийн 4 конвенц болон ЖКП-1 нь энэхүү нэр томъёоны гол тодорхойлолтыг агуулдаг. Төрийн нэрийн өмнөөс байлдааны ажиллагаанд оролцох эрх бүхий, байлдааны үед эсрэг талд олзлогдох тохиолдодд цэргийн олзлогдогч хэмээн тооцогдох тухайн улсын цэргийн албан хаагчийг хэлнэ.
Дайны ажиллагаанд оролцох эрхтэй буюу just ad bellum эрхтэй цэргийн хагас зохион байгуулалттай байгууллага буюу дэг журам сахиулах зэвсэглэсэн байгууллага мөн үүнд хамаарагддаг.
Armistice(LОАС) Түр эвлэрэх (ЗМЭЗ)
Цэргийн мөргөлдөөнөө түр зогсоох тухай дайтагч талуудын хооронд байгуулсан гэрээ. Гэрээ нь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох боловч уг зэвсэгт мөргөлдөөн буюу дайн эрх зүйн дагуу бүрэн эцэс төгсгөл болно гэсэн үг биш юм.
Article(s) (of Treaty) (abbreү. Art./arts.) Зүйл (гэрээний) (товчоор Art./arts.)
Гэрээ, тунхаглал зэрэг эрх зүйн болон улс төрийн хэрэгслийн тусгайлан дугаарласан хэсэг заалт.
Гэрээ, тунхаглалын оршил хэсгийн дараа ордог бөгөөд нэг буюу хэд хэдэн материаллаг болоод процедурын тодорхой эрхүүдийг тусгасан хэсгүүдийг хэлнэ.
Жишээлбэл Хүний эрхийн бүх нийтийн Тунхаглал /ХЭБНТ/-ын 18 дугаар зүйлд тодорхойлсон хүний чөлөөтэй бодож сэтгэх, шүтэж бишрэх, сүсэглэх эрх.

Хүний эрхийн зарим нэр томъёоны тайлбар

International Bill of Rights
Хүний эрхийн олон улсын Билл
Хүний эрх, эрх чөлөө, түүнийг хэрэгжүүлэх механизмыг тогтоосон хүний эрхийн олон улсын 4 үндсэн хэрэгслийг хүний эрхийн салбарт ийнхүү нэрлэдэг. Үүнд
1/ Хүний эрхийн бүх нийтийн тунхаглал /1948/;
2/ Иргэний ба Улс төрийн эрхийн талаархи Олон Улсың Пакт / ИУТЭТОУП/ /1966/;
3/ ИУТЭТОУП-ын Нэмэлт протокол /1/ /1966/;
4/ ЭЗНСЭОУП /1966/
Зарим улс цаазаар аиах ялыг халсан ИУТЭОУП-ип II Нэмэлт протоколын үүнд оруулж тооцдог боловч үүнийг одоогоор бүх нийтээр хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Хүний бүхий л эрх, хүний нэр төр, алдар хүндийг хангахад олон улсын хамтын нийгэмлэгээс шаардлагтай гэж үзсэн аргыг эдгээрт тусгасан байдаг.

International Human Rights Law
Хүний эрхийн олон улсын эрх зүй
Хүний төрөлхийн нэр төр, алдар хүндийг хүндлэн хамгаалах олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс бүрдэх бөгөөд энэ нь олон улсын нийтийн эрх зүйн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болно.
Энэхүү эрх зүйн тогтолцоо үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Үүнд;
1.Тайван цагт үйлмлэх хүний эрхийн хэм хэмжээ
2.3эвсэгт мөргөлдөөний үед үйлчлэх хүний эрхийн хэм хэмжээ буюу хүмүүнлэгийн эрх зүй
Энд зарим нэг давхардал үүсдэг бөгөөд судлаачид хүмүүнлэгийн эрх зүйг олон улсын хүний эрхийн эрх зүйд багтаан авч үздэггүй.
Эрх зүйн эх сурвалжууд нь олон улсын гэрээ, олоп улсың замшлын эрх зүй, эрх зүйн ерөнхий зарчим, зарим нэгэн хэмжээнд текникийн хувьд заавал дагаж мөрдөх зеөлөн /уян хатан/ эрх зүйгээс бүрддэг.
Энэ салбарын эрх зүй нь төр өөрийн эрх мэдлийн хүрээнд хувь хүнтэй холбогдолтой аливаа үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг тогтоосон хэм хэмжээ болно.

International Nongoүermental Organization (INGO)
Олон улсын төрийн бус байгууллага
Эрхлэх асуудлын хүрээ, үйл ажиллагаа нь олон улсыг хамарсан, хэд хэдэн улсад байрлах телөөлөгчийн газраараа дамжуулан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Жишээлбэл Эмнести интернэшнл

High Commissioner for Human Rights (Office of, UN)
Хүний Эрхийн Дээд Комиссар (газар, НҮБ)
НҮБ-ын хүний эрхийн бүхий л үйл ажиллагааг зарчмын хувьд хариуцах, түүний цом нь болж ажиллах үүрэгтэйгээр Еронхий Асамблейгээс сонгогддог ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн статустайгаар 1993 оны Ерөнхий Ассамблейн 48/141 тогтоолоор бий болгосон НҮБ-ын албан тушаал.
Хүний эрхийн Дээд Комиссарын газрыг 1997 онд НҮБ-ын хүний эрхийн төв болгон өөрчилж Хүний Эрхийн Дээд Комиссарын газрыг 1997 онд НҮБ-ын Хүний эрхийн төв болгон өөрчилж Хүний Эрхийн Дээд Комиссарын газар нэртэйгээр Женев хотноо байгуулжээ. ХЭДК-ын газар нь дараах 3 салбарт анхаарлаа төвлөрүүлэн НҮБ-ын зүгээс явуулж буй бүх арга хэмжээг зохицуулдаг
1. Хүний эрхийн холбогдолтой мэдээлэл цуглуулан, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах;
2. Хүний эрхийн процесс, механизмыг уялдуулах, зохицуулах, төгөлдөржүүлэх зэргээр хүний эрхийн байгууллагыг дэмжих;
3.Хүний эрхийг хамгаалах, дэлгэрүүлэх тодорхой арга хэмжээнд оролцох.

Hague Regulations (LOAC)
Гаагийн дүрэм (ЗМЭЗ)
1907 оны Гаагийн IҮ конвенцын хавсралт болох олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн дүрэм. Энэхүү дүрэм нь дайн хийх арга, хэрэгслийг тогтоосон. Эдгээрийг олон улсыи эрх зүй, заншлын эрх зүйн ерөнхий зарчим гэж үздэг бөгөөд энэ хэм хэмжээг зөрчвөл олон улсын эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эдгээр дүрэм нь зөвхөн олон улсын шинжтэй зэвсэгт мөргөлдөөиий үед мөрдөгдөнө. Олон улсын эрүүгийн шүүхийн хэлэлцэх хэргийн харьяалалд цэргийн гэмт хэрэг хамаардаг.

Helsinki Final Act (of 1975) /Helsinki Accord
Хельсинкийн төгегөлийн баримт бичиг (1975 он )
Өнөөгийн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕХАБХАБ/ буюу тэр үеийy Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурлаас 1975 онд батлан гаргасан эрх зүйн заавал дагаж мөрдөх хүчин чадалгүй улс төрийн шинжтэй баримт бичиг.
Дэлхийн II дайны дараах улс төрийн байгууллагыг үүсгэн байгуулагч Европын ихэнхи улс болоп АНУ, Канадыг хамарсан 33 улс /1997 оны байдлаар 50 болсон/ удирдлага болгох 10 зарчим бүхий уг баримт бичгийг баталсан байна.
Дөрвөн сагс бүхий ҮII заалт нь /Хүний эрхийн салбарт хамтран ажиллах тухай бүлэг/ түүн дотроо 1, 3 дугаар сагс нь хүний эрхийн асуудлыг хөндсөн. Энэхүү баримт бичиг бүх гишүүн улсыг олон улсын гэрээгээр хүлээсэн хүний эрхтэй холбогдолтой үүргээ биелүүлэхийг уриалсан.
Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг заавал дагаж мөрдөх ёсгүй хэдий ч хүний эрхийн нэн чухал баримт бичгийн тоонд зүй ёсоор орох нь батлагдсан байна.

Four Freedoms (Rooseүelt speech)
1941 оны нэгдүгээр сард Франклин Делано Рузвельтийн | хэлсэн түүхт үгнээс анх гарсан ойлголт. Тэрбээр хэлсэн үгэндээ дэлхий дахинд энх тайван тогтоохын тулд 4 гол эрх чөлөө | хангагдсан байх ёстой гэж хэлсэн.
Эдгээр дөрвөн эрх чөлөө нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, гачигдах зовлонгүй /эдийн засгийн аюулгүй байдал/, айх аюулгүй байх /зэвсэг хорогдуулах/ юм. Рузвельтийн хэлсэн үг нь НҮБ-ыг бий болгох, хүний эрхийг дэмжин дэлгэрүүлэх үйлсэд түлхэц өгснөөрөө чухал ач холбогдолтой болсон. Рузвельт энэ үгээ АНУ дэлхийн дайнд татагдан орохоос өмнө дайн гарах аюулыг сэрэмжлүүлэн хэлж байжээ. Түүний зөв байсныг дайн нотолсон.

Basic Human Rights
Хүний үндсэн эрх
Үндэсний болон олон улсын эрх зүй болон бодлогод ямар нэгэн нөхцөлгүйгээр нэн тэргүүнд тавих ёстой хэмээн тооцогддог хүний эрх. Хүний ёсоор оршин тогтнохын үндэс болсон хүний материаллаг болон материаллаг бус үндсэн хэрэгцээг хангах эрхүүд үүнд хамаарна. Эдгээр эрхийн нэг мөр тогтсон жагсаалт үгүй боловч гол төлев амьд явах, хоол ундтай байх, эмнэлгийн тусламж авах эрүүдэн шүүхээс чөлөөтэй байх, шашин чөлөөтэй шүтэх зэрэг эрх ордог.

National (self) interest
Үндэсний ашиг сонирхол
Аливаа улс бүх нийтээр хулээн зөвшеөрсөн зарчмаар дэлхийн хамтын нийгэмлэгийн аши гтусын тулд биш зөвхөн өөрийн явцуу эрх ашигт нийцүүлэн үйл ажиллагаа явуулах улстөрийн зорилго.
Дэлхийн энх тайван, шударга ёс, олон улсын байгууллага, бусад үндэсний ашиг сонирхолд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Өөрийн улс орны ашиг сонирхлыг дэлхий нийтийн оюун санааны болон ёс суртахууны стандартаас дээгүүр тавьж байна гэсэн үг.
Ad hoc (Working group /Tribunal Judge) [Latin, lut. to this thing] Аd hос/тусгай тохиолдлын (ажлын хэсэг/тусгай шүүх/шүүгч) [латин зөвхөн энэ зүйлд] Ерөнхийдөө зөвхөн тодорхой зорилгын хүрээнд, хязгаарлагдмал хугацаанд хамаарна гэсэн утгыг илэрхийлнэ.
1/ Ас1 hос ажлын хэсэг нь Байгууллагын хүрээнд тодорхой нэг хязгаарлагдмал хүрээний асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулсан туслах хэсэг.
2/ Ас1 hос шүүх нь Цэргийн гэмт хэрэг тогтсон /тодорхой/, хязгаарлагмал хэргийг шүүн таслах зорилгоор байгуулагдсан шүүх. 1945 оны Нюрнбергийн олон улсын цэргийн шүүх нь Дэлхийн 2 дугаар дайнд нацист Германы үйлдсэн олон улсын цэргийн гэмт хэргийг таслан шийдвэрлэх ас1 hос шүүх байв.
3/ Ас1 hос шүүгч Тодорхой хэргийг ганцаар буюу шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж, шүүн шийдэхээр томилогдсон шүүгч.

Noyau Dur (aka Hard Hore Human Rights)
[ French,. hard core/pit] Noyau Dur [ Франц хатуу цөм ] Францаар хатуу цөм гэсэн утгыг илэрхийлдэг. Хүний эрхийн хувьд хамгийн чухал эрх. Үүнд амьд явах эрх, эрүү шүүлтээс болон боолчлолоос чөлөөтэй байх эрх хамаардаг. Салшгүй эрхтэй бараг адил утгатай.

Ciүil Liberties
Иргэний эрх чөлөө
Ардчилсан нийгэмд хувь хүний үндсэн эрх чөлөөг төрөөс хязгаарлахгуй байх эрх зүйн баталгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх, шударга шүүхээр шүүлгэх зэрэг нь иргэний эрх чөлөөний тод жишээ бөгөөд эдгээр нь гол төлөв Үндсэн хууль болон Хүний эрхийн тунхаглалд тусгагдсан байдаг.

Minority Rights
Цөөнхийн эрх
Арьсны өнгө, үндэс угсаа, яс үндэс, хэлний цөөнхөд хамгаалалтыг олгодог хүний эрхийг томьёолсон хэллэг. Энэ ойлголтод ИУТЭОУП-ын 27 дугаар зүйл, НҮБ-аас 1992 онд гаргасан Яс үндэс, ундэс угсаа, шашин шүтлэг болон хэлний шинжээрээ үндэсний цөөнхийг хамгаалах тухай тунхаглал, НҮБ-ын Хүний эрхийн комисс, Үндэсний цөөнхийг хамгаалах, ялгаварлан гадуурхахаас сэргийлэх асуудал эрхэлсэн дэд комисс зэргийн үйл ажиллагааг багтаан авч үздэг.

Adүisory Serүices (and Technical assistance)
Зөвлөгөө өгөх үйлчилгээ (ба текникийн туслалцаа)
Хүний эрхийг хангах талаар бэрхшээлтэй тулгарч байгаа буюу олон улсын хүний эрхийн стандартыг тогтооход хамгийн чухал үүрэгтэй үндэсний дэд бүтэц /Үндсэн хууль бусад хууль журам, шүүх болон прокурорын байгууллагыг бэхжүүлэх оролдлого хийж байгаа гишүүн улс гүрэнд Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлэх чиг үүрэг.
Ийм төлөөлөгчийн газарт хүний эрхийн асуудлаар мэргэшсэн, үндэсний тогтолцоог хэрхэн зохион байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлбэл олон улсыг хүний эрхийн хэм хэмжээг хангах талаар зөвлөгөө огдог мэргэжилтэн, зөвлөхүүд ажилладаг.
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газар /ХЭДКГ/ нь үүний тодорхой нэг тод жишээ бөгөөд хүний эрхийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх, сургалт семинар зохион байгуулах, хууль зүйн экспертиз хийх, сургалтын зардлыг хариуцах зэрэг буцалтгүй тусламжийн хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button