Эв эеийн суварга сүндэрлэнэ.

Суваргыг бурхан шашны өлгий нутаг Хархорумаас 75 км, их Богд Г.Занабазар гэгээний даахиа үргээсэн унаган нутагт ороших Их Номгон уулын өвөр Бүгдийн овоо-ны хажуу газарт босгох аж. Монгол улсын хэмжээнд 130 гаруй суварга босгохоор тэд төлөвлөжээ. Уг суваргыг бүтээн байгуулахаар 30 гаруй байгууллага хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн хандив өргөсөн албан байгууллага, хувь хүмүүст Утай гүмбэнээс залж авчирсан Алтангэрэл бурхныг өргөн барих аж. Дашрамд сонирхуулахад, хандивлагч байгууллагын нэр, хамт олон, гэр бүлээрээ авхуулсан зураг, хаяг, эблем, логог бүрэн багтаасан ном гаргахаар төлөвлөж байгаа тухай ярьцгааж байсан юм.