Мөнхийн ус уусан Ёнзон хамба

Балдан Чоймбол нь XIX зууны үед амьдарч байсан бөгөөд занданшуулан барималдсан бариммалыг Чойжин ламын сүмд байрлуулсан нь өнөөг хүртэл бүтэн хатаагдсан аж. Занданшуулсан шарил дотор нь эрхтэн нь байх ёстой газраа бүрэн байдаг ба тэр үеийн оточ маарамба нарын анагаах ухааны мэдлэг боловсрол өндөр байсныг нотолж буй юм гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Сүсэгтэн олон Ёнзон хамбыг мөнхийн ус уусан амьд дүр хэмээн шүтдэг ажээ. Шашны ёсонд эрх ямба, цол хэргэмтэй лам, номын багшийг жанч халахад занданшуулах, хөргийг бурханчлан зурах, шавар цаасан шуумлаар дүрийг урлах, цутгах зэргээр сүм дуганадаа тахин шүтэх нь олонтаа байсан ч бүгд хэлмэгдүүлэлтэд өртөж үгүй болсон тухай Чойжин ламын сүм музейн тайлбарлагч ярилаа.