Их сонголтын өмнөх өдрүүд

. Хөл хөдөлгөөнтэй сүрлэг шоугаар кампанит ажлаа дуулиантай эхэлсэн МАХН-ын хүүхэд голдуу зурагтай сурталчилгаатай самбарууд гандах тийшээ хандаж, уйдамхай заримынх нь уцаарыг хүргэх болов. АН бие даан нэр дэвшиж найман гишүүнээ эгнээнээсээ хөөснөөр сонгуулийн синдром шуугиантайхан үргэлжилж байна. Тойрогтоо зам тавиулан, хашаа будуулах ажил эхлүүлсэн зарим нэр дэвшигч сонгуулийн өдөр хүртэл хийсэн бүтээснийг нь сонгогчид мартчихна гэсэн айдаст хүлэгдэж, эхлүүлнээ түр хойш тавин жолооч нар болон тухайн орчны суугчдыг бухимдуулж байгаа нь санаандгүй сөрөг сурталчилгаа болж хувирах янзтай.
Орон сууцны барилга, сургуулиудын гаднах талбайд сонгуулийн гэр харагдах нь соньхон дүр зураг. Хаяагаар нь хөгшид даалуу, хөзөр эргүүлэнхэн тухалж, хүүхдүүд хөлхөн, залуус нэр дэвшигчээс бильярдын ширээ нэхэн самгардуулж байгаа нь монгол сонгуулийн өмнөх налгар байдал.
Намуудын сурталчилгааны хэв маяг эхнээсээ танигдаж, сонгогчид тэднийг анхааралтай сонжин, олон түмний ярианы уур амьсгал хэзээний улстөржиж эхэлжээ. Мэндийн үгтэй зэрэгцүүлэн тойргийнхоо нэр дэвшигчдийн тухай заавал хэдэн үг сольж сонсогдох нь одоо нэгэнт дасал болов. Их сонголтын өмнөх өдрүүд ийнхүү наашилж буй үед намуудыг тойрсон улс төрийн сонин хачин болоод 2004 оны УИХ-ын сонгуулийн онцлогоос уншигчдад хүргэе гэсэн юм.
Сурталчилгааны нээлтийн шоунд зориулан зассан тайз, гудамж дүүргэх зурагт рекламууд зэргийнхээ өртгөөр сонгогчдын сонирхлыг анхлан татсан МАХН
эдүгээ энэ байдалдаа дүгнэлт хийсэн янзтай, эрх баригч намын хувьд бусдаас товойн ялгарах гэж улайрах нь гайгүй талдаа. Тус намынхан Америкаас тусгай зөвлөхүүд урин хамтран ажиллаж байгаа бөгөөд МАХН-ын нэгэн ирээдүйтэй залуу лидерийн удирдлагуудынхаа захиалгаар бичсэн сонгуулийн гарын авлага номыг нэр дэвшигчдийнхээ тоогоор тарааж, үүнийгээ бусад намынхнаас эрс нууцалж байгаа тухай яриа чих дэлсэв.
Саяхныг хүртэл шуугиан ,дэгдээж, сонгуулийн уур амьсгалыг баяжуулж байсан Эх рон-Ардчилал эвслийн нэр дэвшигч Х.Хуланг тойргийн сонгуулийн хороо нь бүртгээгүй тухай мэдээ өнөө нэгэнт олны сонирхлыг татахаа больж, АН-ын эгнээнээс хөөгдсөн найман нэр дэвшигчийн асуудал нийгмийн анхаарлын төвд түрэн орж ирлээ. Магадгүй энэ мэдээ бие даагчдын рейтингийн өсөлтөд эерэгээр нөлөөлж АН-д харин ч таагүй нөлөө үзүүлж болзошгүй байна. Хүчтэй сөрөг хүчин гэгддэг уг намын үндсэн дүрмийн 17 дугаар хэсэгт Намаасаа нэр дэвшигчтэй өрсөлдвөл эгнээнээсээ хөөх… тухай заасан бий. Сонирхолтой нь АН-ын харьяат хэрнээ УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа Я.Санжмятав, Д.Одхүү, Р.Амаржаргал, Б.Эрдэнэбат нарын нөхөд энэ заалтад хамрагдах үндэслэлгүй байгаа юм. Тэд АН бус МАШСН-аас эвсэлд багтан нэр дэвшигчидтэй өрсөлдөж байгаа ч ийнхүү намаасаа хөөгдөн, харьяалалгүй хаягдав. Олон нийт үүнд яаран дүгнэлт хийхийг хүсэхгүй байгаа ч Ардчилсан намын ардчилсан бус шийдвэр гэсэн хэлц үг нэгэнт дэлгэрээд буй юм.
2000 оны УИХ-ын сонгуулийн явцтай харьцуулахад XXI зууны анхны сонгуульд нэр дэвшигчид сөрөг сурталчилгааны хэлбэрийг овжин сонгож байгаа нь улс төрийн дэвшил юм байх.
Хаанаас ч юм ургасан мөнгөөр сонгогчдыг зодож байгаа МАХН түмний тийм ч таатай бус агаарыг мэдрэн өөр арга сонгосон нь мөн л тэрхүү сөрөг хэмээх ангилалд хамаарагдах сурталчилгаанууд. Эх орон-Ардчилал эвслийнхэн ч бас тэднээс ер дутахгүй овсгоо гаргаж, хэн нэгэн нэр дэвшигчийн шатсан байшин, шатаалгасан овоохой, уруулж хаясан зурагт хуудасны тухай ам хуурайгүй мэдээлээстэй. Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигчид нэрээ татаж байгаагаа СЕХ-нд мэдэгдэх хугацаа ердөө хэдхэн хоногийн дараа дуусна. Бидэнд байгаа мэдээгээр зарим нэр дэвшигчид төдийлөн амжилт олохгүй байх магадлалтай ч санал хуваалцаж болзошгүй өрсөлдөгчиддөө нэрээ татах санал тавьж 5-15 сая хүртэл төгрөг амлаж байгаа гэх. Ялангуяа дөрвөөс зургаан нэр дэвшигчтэй тойргуудад иймэрхүү байдал ажиглагдаж байгааг үгүйсгэх аргагүй. Сонгуулийн энэ бүх таатай таагүй уур амьсгалыг зөөлрүүлэн, гэгээ нэмж байгаа ганц субьект нь хүүхдүүд. Тэд өнөө жилийн сонгуулийн гол дүрийнхэн. Халтайсан өхөөрдөм жаалуудын дунд инээмсэглэн зогсох нэр дэвшигчид бяцхан иргэддээ гэнэт хайр зарлах болсон нь хачин. Дөрвөн жил тэд маань сургуульгүй завсардаж, траншей сахиж, хөдөөний хүнд тэрэг түрж, машин угаан өрх гэрээ тэжээж, энэ утгаараа улсын эдийн засгийн ачаанаас бяцхан биедээ ахдам үүрэлцсэн нь үнэн. Юутай ч сонгуулийн буянаар хүүхдүүдийн эрин үе ирэв.
Одоо багачууд маань Эх орон-Ардчилал эвслийн сар бүрийн 10.000 төгрөг, МАХН-ын 300 мянган төгрөгт хэдийнэ цадаж орхиод, юунд, хэрхэн үрэхээ тооцоолчихсон хүлээж суугаа. Хүүхдийн итгэл дүүрэн харц, горьдлого тээсэн төрх Монголын улс төрийг хариуцлагатай болгож, хоосон амлалтууд биелэх шалтгааны үр байж ч болох талтай.
Хамтлаг, дууч-дыг хувьчлах нь холгүй хуваарилан авсан гэх МАХН-ыг сонгуулийн шоучид гэсэн хоч, хар дагалдаж, АН-ынхан дуу хуурыг Ц.Элбэгдоржийн лекцтэй хослуулан тэднээс дутахгүй хариу барьж… жингийн туухай өнөөхөндөө тэнцвэртэй харагдана. БНН, МУНН, МҮЭНН зэрэг 10-43 нэр дэвшигч сойж байгаа жижиг намуудын зүгээс сүүлийн үед жинтэй гомдол сонсогдох болов. Гудамж талбайн рекламны зориулалтын том самбарыг эрх баригч болон сөрөг хүчний хоёр нам сонгууль хүртэл гэрээлэн хувааж авснаас тэдэнд өөрсдийгөө сурталчлах орчин дутагдаж буй гэх. Боломжоо ашиглан орцны хаалга, байруудын хажуугийн хашаа автобусны буудал зэрэг газруудаар сурталчилгааны хуудсаа нааж байгаа боловч дүүргийн даргын захирамж гарсан гэсэн шалтгаанаар үүнийг нь хуулж авч, өөрийгөө сурталчлах эрхийг нь боогдуулж байгаад жижиг намуудын нэр дэвшигчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэд үүнд эрх баригч МАХН-ыг буруутгахыг хүсээгүй ч үүнээс өөрөөр тайлбарлахыг бас бодохгүй байна.

Их сонголтын өмнөх өдрүүд иймэрхүү. Одоо 2004 оны сонгуульд өрсөлдөн төр түшилцэхээр шулуудсан 262 нэр дэвшигчийн нийгмийн болоод боловсролын байдлыг жаал сонжъё. Нийт 76 тойргийн 22 нь ердөө хоёрхон нэр дэвшигчтэй. Өөрөөр хэлбэл Архангайн хоёр, Говь-Алтайн 12, Өвөрхангайн 24 зэрэг тойргуудад МАХН болон Эх орон-Ардчилал эвсэл халз тулна гэсэн үг. Харин Орхон аймгийн 55, нийслэлийн Баянзүрх дүүргийн 59 дүгээр тойргууд хамгийн олон буюу тус бүр долоон нэр дэвшигчтэй. Олон нэр дэвшигчтэй тойргуудад гол өрсөлдөгчид болох МАХН
болон Эх орон-Ардчилал эвслийн авах саналын аль алинаас нь хуваалцах байдал харагдаж байгаа ч 64, 55 ззрэг тойргуудаас бие даагчид тодрохыг үгүисгэх аргагүй болоод байна.
Нийт нэр дэвшигчдийн 14 хувь буюу 36 нь эмэгтэйчүүд. 2000 оны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцсон байдалтай харьцуулахад энэ бол тогтсон тоо. Улс төрд зүтгэх хүсэлтэй хүүхнүүдийн тоо өсөөгүй мэт харагдаж байгаа ч тэдний жин буюу оролцоо нэмэгдсэнийг анзаарч болно. Нэгэн үе УИХ-ыг ганц дайчин гэлтгүй ганхуулж байсан О.Дашбалбар агсны хэлсэн Улс төрд урт үстнүүд олшрох нь уруудахын тэмдэг хэмээх үгийг санагдуулахуйц нэр дэвшигч цөөнгүй л юм билээ.
Есөн субьектын 262 нэр дэвшигчийн хамгийн залуу нь 26 настай. Түрүүчийн сонгуульд 21 настай бизнесмэн залуу баян ходоодоор тодорч байсныг сануулъя. Тэр залуу УИХ-ын гишүүн Н.Гэрэлсүрэнтэй өрсөлдөж байсан. Төр түшилцэхээр эрмэлзэгсдийн хамгийн ахмад нь 63 настай. Хуульч, эдийн засагч мэргэжилтэй нэр дэвшигчдийн тоо багш мэргэжилтнүүдийнхтэй тэнцүү байгаа нь бас л нэгийг хэлэх биз ээ. Эрхэлсэн ажилгүй нэр дэвшигч арав гаруй байгаа гэх. Гэвч энэ бол зарим нэгэн эх сурвалжийн баримт буюу бодит мэдээлэлтэй харьцуулахад дарсан тоо. Мэдээж, ажилгүй гэж анкетаа бөглөхийг хэн хүсэх вэ дээ. Ардчилсан сонгуульд иймэрхүү эрх чөлөө байлгүй л яахав.
Саналаа өгч, төрийн түшээдийг тодруулахад 22-хон хоног үлдлээ. УИХ-ын гишүүн М.Зэнээ агсны Нэр дэвшигчдийн өгснийг нь ав. Харин сонголтоо өөртөө үлдээ гэсэн жигүүртэй, жинтэй үгийг сонгогчдод сануулахад илүүдэхгүй л болов уу. Өнөөхөндөө тайван байгаа сонгуулийн цаг агаар ирэх долоо хоногоос давалгаалж эхэлнэ. Хэрхэн хэлбэлзэхийг таах аргагүй. Сонгуулийн шоутай, хуушууртай, будаа, элсэн чихэртэй, амлалтаар дүүрэн өдрүүдийг хамтдаа туулъя. Тэр бүхний дунд төөрчихөлгүй, сонголтоо харин сэтгэл зүрхэндээ сэм нуугаад зургадугаар сарын 27-ныг хүлээцгээе.

(өнөөдөр 2004.06.05 132)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button