Монгол улс баяжих нь ээ…

Монгол банкны шинэ барилгыг дотоодын нэгэн компани барьж гүйцэтгэсэн талаар удирдлагуүд нь ганилцуулж байлаа. Өөрөөр хэлбэл, Маde in Mongoliа шошготой аж. Сан хөмрөг дэх үнэт зүйлсээрээ үзэсгэлэн гаргаад буй Монголбанкныхан Ерөнхийлөгчийг юуны түрүүн үзмэрийн танхимдаа урьсан юм. Эрдэнэсийн чулуугаар сүлд, таван хошуу сэлтийг нь урласан генералын сэлмийг өнгөрсөн зууны далаад оны үед Монголбанкинд хүлээлгэн өгч байсныг нотлох баримт бий гэж уг үзмэрийг үзэх зуураа Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх, генерал Ц.Дашзэгвэ ярьж байлаа. Эд мөнгөний бурхан гэх Намсрай бурхныг 10 кг алтаар урлан залсныг үзээд Ерөнхийлөгч Монгол Улс баяжих нь ээ гэж хэлэх сонсогдсон. УИХ-ын гишүүн А.Базархүү Харин тийм, үүнийг бүтээснээс хойш гайгүй болж байгаа шүү дээ хэмээн хариуд нь наргиа үг унагаж тэнд байгсдыг хөгжөөгөөд амжсан юм. Сургалт, хурлын зориулалттай 200 хүний суудал бүхий танхимаа Монгол-Банкны удирдлагууд мөн л Ерөнхийлөгчид танилцуулсан Банкны чиглэлээр суралцаж буй оюутнуудад лекц сонсоход таатай орчин гэж Еренхийлөгч дүгнэж байлаа.
Ерөнхийлөгч Н.Багабанди Монголбанктай танилцсаныхаа дараа Зоос банкинд очсон юм. Тус банкны ажилтнууд энгэртээ шар сарнай цэцэг хатгацгаасан нь содон харагдаж байсан. Шар сарнай мөн л эд мөнгийг бэлгэддэг аж. Мөн захирлаасаа эхлээд л ажилтнуудын нь дийлэнх залуу хүмүүс бололтой харагдсан. Цэгэн бэхэлгээтэй шилэн хана Зоос банкны шинэ барилгын онцлог гэнэ, барилгын ажлыг нэг жил зургаан сарын хугацаанд БНХАУ-ын компани гүйцэтгэжээ. Өртөг нь гурван тэрбум төгрөг болсон гэж тус банкны захирал Ш.Чуданжий Ерөнхийлөгчид танилцуулсан. Есөн давхар өндөр барилгын найман давхарт нь байх банкны захирлын өрөөнд ажил хэрэгч мөртлөө энгүүн яриа өрнөсөн юм. Зургаан хувь нийлүүлэгчтэй Зоос банк дүрмийн сангаа нэмэгдүүлж 5,2 тэрбум төгрөгт хүргэжээ. Дүрмийн сангийн доод хзмжээг тодорхой хугацаанд дөрвөн тэрбум төгрөгт хүргэхийг Монголбанк арилжааны банкуудаас шаардсан байна. Зоос банкны хувьд заасан хугацаанаас өмнө дүрмийн сангаа нэмэгдүүлсэн аж.
Анх есөн хүнтэй байгуулагдсан тус банк 250 орчим ажиллагсадтай болон өргөжиж, өнөөдөр долоон хэлтэс, найман салбараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. Өнгөрсөн хугацаанд 1,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Мөн таван жилийн хугацаанд 14 төрлөөр нийт 114 тэрбум төгрөгийн зээлийг иргэд, аж ахуйн нэгжид олгожээ. Зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байгаа гэж захирал нь ярьсан юм. Нийт зээлийн 40 орчим хувийг хөрөнгө оруулалтын зээл эзэлж буй ажээ. Мөн сүүлийн нэг жилд сард дунджаар 90,4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Газар тариалан, уриншийн зээлний эрэлт, орон сууцны зээлийн хүүгиин дарамт гэх зэрэг асуудалд Ерөнхийлөгч анхаарлаа хандуулан Зоос банкны удирдлагуудаас энэ талаар асууж байсан. Мөн шинэ барилгын нь ашиглалтын зардал, боловсон хүчнээ сонгох зарчим зэрэг дотоод асуудлыг нь сонирхон ярилцсан. Харин Голомт банкинд төдий л тухлаагүй ч Д.Сүхбаатарын талбайн зүүн талд байх тус банкны барилгын зохион байгуулалт, бүтэц зэрэгтэй танилцаж амжсан.
(өнөөдөр 2004.06.05 132)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button