Улсын хөрөнгийг сонгуульд хэн ашигладаг вэ?

Манай улсад ч ийм жишээ байгааг нуух аргагүй юм. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудаар ч сонгуульд өрсөлдөх улс төрийн намууд ижил тэгш нөхцөлтэйгээр сонгуульд оролцох эрх нь нээлттэй. Харамсалтай нь холбогдох эрх зүйн актууд хуулийн агуулгаараа хэрэгжих нь тун бага гэхэд хилсдэхгүй. Сонгууль дөхсөн үед эрх баригчид хуулийг өөрийн тусын тулд ашиглах нь манайд бол гайхахаар зүйл биш болсон. Аль ч нам засгийн эрхэнд гарсан байдлыг зөвхөн өөрт тустайгаар л ашигладаг. Төрийн эх үүсвэрийг сонгуулийн кампанит ажилд зүй бусаар ашигладаг дараах хэлбэрүүд байдаг байна.
Байгууллагын эх үүсвэрийг ашиглах Төрийн байгууллагын ажилтнууд буюу төрийн албан хаагчид сонгуулийн кампанит ажилд оролцох, ажлын цагаа зориулах, улсын машин, техникийг кампанит ажилдаа ашиглах
Төсвийн эх үүсвэрийг ашиглах; Төсвийн мөнгөөр сонгогчдод эд эүйл, бэлэг тараах, үйлчилгээ үзүүлэх, төсвийн мөнгийг амлах, төлөвлөсөн бус зүйлд зарцуулах
Төрийн хэвлэл, мэдээллийг ашиглах Төрийн мэдлийн хэвлэл,
мэдээллийн хэрэгслээр улс төрийн намууд болон нэр дэвшигчийн ил, далд сурталчилгаа явуулах, төлбөртэй болон төлбөргүй нэвтрүүлгийн цагийг тэгш бусаар хуваарилах зэрэг ордог байна.
Сонгуулийн гол зарчим болох сонгуульд өрсөлдөх улс төрийн намуудад ижил тэгш нөхцөл бүрдүүлэх зарчмыг үндэслэн Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг төслийг Монголын нээлттэй нийгэм хүрээлэн /Соросын сан/-гийн санхүүжилтээр Сонгогчдын боловсрол төв, Глоб Интер-нейшнл төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ төсөл хэрэгжсэнээр ямар үр дүн гарах вэ? Сонгуульд оролцож буй нам, нэр дэвшигчид төрийн эх үүсвэрийг /хэвлэл мэдээлэл, институцийн болон төсвийн нөөц/ ашиглаж буй тэгш бус нөхцөлийг багасгах, сонгуулийн талаар үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл олж авах сонгогчдын эрхийг хангах, чөлөөт, шударга сонгуулийн талаарх үзэл санааг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх нь төслийн гол зорилго байх аж. Төслийн хүрээнд сонгуулийн кампанит ажлын үеэр телевиз, радио, сонин хэвлэлболон сонгож авсан сонгуулийн тойргуудад зохиогдох арга
хэмжээнд мониторинг хийх замаар төрийн эх үүсвэрийг урвууланашиглаж буй тоо баримт цуглуулан анализ хийх, ашигласан байж болох төрийн хөрөнгийн эх үүсвэрийн
хэмжээг тооцоолон гаргах юм байна. Зөвхөн ингээд ч зогсохгүйгэнэ. Төрийн өмч, хөрөнгийн эхүүсвэрийг ашиглаж байгаа бол үүнийгээ зогсоохыг сануулсан зөвлөмжийг боловсруулж сэжигтэй этгээдүүдэд сануулга өгөх нь. Сонгуулийн кампанит ажлын мониторингт нийслэлийн гурван дүүрэг, арван аймаг хамрагдах аж. Өөрөөр хэлбэл, эдгээр нутаг дэвсгэрийн тойрогт өрсөлдөх нам, эвслээс нэр
дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны санхүүжилтэд хөндлөнгийн хяналт тавина гэсэн үг юм. Хэвлэлийнхэн ч анхаарлын гадна үлдэхгүй бололтой. Мониторинг дөрөвдүгээр сарын 26-наас зүргадугаар сарын 27-нд хийгдэх аж.

(өнөөдөр 2004.06.05 132)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button