УИХ-ын гишүүдийн бичсэн номоор үзэсгэлэн гаргав

УИХ-ын гишүүдийн эрдмийн зэрэг горилсон зохиолуудын сэдэв, жагсаалтыг мөн үзэсгэлэнд танилцуулсан байв. Жагсаалтаас үзвэл гишүүдийн тал хувь нь эрдэмтэд аж.
Хэвлүүлсэн номынхоо тоогоор Д.Лүндээжанцан, С.Төмөр, С.Дулам нарын гишүүн ангийнхнаа тэрүүлэх төлөвтэй. Мөн гарчиглах зуурт үргэлжлүүлэн унших хүсэл төрүүлэх бүтээлүүд чамгүй олон байлаа. Улс төр, эдийн засаг, эрх зүйн шинжлэх ухааны онолын асуудлаарх бүтээлүүд үзмэрийн дийлэнх хувийг эзэлж байлаа.
УИХ-ын номын сангаас ийм хэлбэрээр төрөлжүүлэн гаргаж буй анхны үзэсгэлэн нь энэ бөгөөд цаашид уламжлал болгох сонирхолтой байгаагаа ажилтнууд нь ярьж бай