Сураггүй алга болсон Польшийн элчин сайд олдлоо

Эрлийн хэсэг гарч хайгаад олоогүй, Гамшгаас хамгаалах ерөнхий газраас нисдэг тэргээр самналт хийгээд ч үр дүнд хүрээгүйг цаг тухайд нь шуурхай мэдээлж байсан. Харин өчигдөр орой сонины дугаар шилжих тэр мөчид авсан мэдээллэр монгол жолооч нь консулаа дагуулан дөрөв хоногий турш алхаж явсаар Халх голын отрядад өчигдөр оройхон хэрд эсэн мэнд ирсэн мэдээг авлаа. Тэд машинаар туулахад цуцдаг Мэнэнгийн талыг явганаар туулж Халх голын отрядад хүрчээ. Энэ хоёр отрядын хоорондын зай нь 170 км юм байна.