Тахь дахин авчирч нутагшуулна.

Уугуул нутагтаа ирсэн Пржевальскийн адуу энэ жил өвлийг өнтэй давж арав гаран гүү унагалжээ. Хэд хоногийн дараа буюу зургадугаар сарын 10-аас сүргийн цусыг сэлбэх зорилгоор Швейцариас 12 толгой тахь ачааны онгоцоор ирэх юм байна. Уг ажлыг олон улсын тахь группийн ерөнхийлөгч ноён Пьер Зийгоррид, Др.Вальцер нар гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын дундуур Говь-Алтай аймаг дахь тахийн талд аваачин нутагшуулах юм байна. Энэ үеэр гадаад дотоодын 60 орчим төлөөлөгч оролцсон бага хурал зохиогдож, их говийн дархан газрын экосистемийг хэрхэн хамгаалж, үр дүнд хүрч байгаатай танилцах гэнэ. Хулан тахь зэрэг ховордсон амьтны гол дайсан чононд хиймэл дагуулын мэдээлэгч суурилуулж хаа явааг нь сансраас танддаг болсон, мөн эрдэм шинжилгээ мэдээллийн байртай болохоор шийдвэрлэлээ гэж олон улсын Тахь гурппийн Монгол дахь товчоо мэдээллээ.