LIEBERHERR группийн эзэн Улаанбаатарт ирлээ
Ноён В.Либхэрр нь өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр, Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуубат болон Yйлдвэр худалдааны сайд Ч.Ганзориг нартай уулзах юм. Тэрээр маргааш Орхон-Уул аймагт очиж Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзахаар төлөвлөжээ. Lieberherr групп нь хүнд үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг төдийгүй нэлээд өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Дашрамд дурьдахад Моннис групп нь 2002 оноос Lieberherr группийн албан ёсны диллерээр ажиллаж байгаа юм.