Асашёорюү Д.Дагвадоржийг 500 мянган иенээр торгов

Харин зайлшгүй шаардалагтай тохиолдолд зохих журмын дагуу зөвшөөрөл авдаг байна. Гэтэл нутагтаа ирсэн их аварга маань УИХ-ын ээлжит сунгаанд Ерөнхий сайд Н.Энхбаярыг дэмжих сурталчилгаанд нь идэвхтэй оролцсон нь дүрмээ зөрчсөнд тооцогдож, их хэмжээний мөнгөн торгууль хүлээхэд хүргэжээ. Асашёорюүг зөвхөн 500 мянган иенээр торгоод зогсохгүй, цолыг нь бууруулах хэсгийг хэлэлцэн шийдэж, зиндаа доошлуулж болзошгүй хэмээн сүрдүүлсэн байна. Мөн манлайлан бусаддаа үлгэрлэх их аварга атлаа дураар загнаж ийм үйлдэл хийсэн тул бүх сумочоос уучлалт гуйж, хүндлэл үзүүлэхийг шаардсан гэнэ. 500 иен гэдэг их аваргад маань хэдийгээр тийм их мөнгө биш байж мэдэх боловч, зэм хүртэнэ гэдэг нэр хүндэд нь мөнгөнөөс илүү халтай хэрэг. Нэгэнтээ Ерөнхий сайд Асашёорюүг өөрийн зөвлөхөөр авснаа зарласан. Тийм болохоор сонгуулийн сурталчилгаанд нь нэрийн хуудас болж харагдах хэрэгтэй байсан байж магад. Их аваргыг өөрийн сурталчилгаандаа урьж оролцуулахын тулд Ерөнхий сайд түүнд ноогдуулсан 500 мянган иений торгуулаас илүү их мөнгийг төлсөн байж мэдэх юм. Гэхдээ сонгогчид руу баруун солгойгүй мөнгө цацалсан МАХН-аас нэр дэвшигчдийн бийлэгжүү атлаа залхам сурталчилгаа амжилтаараа гайхуулж яваа монголын сумочдыг хөлдөө чирэх нь энэ.