Бүсгүйн амийг хөнөөгөөд барилга дотор орхижээ.

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг Цогшил дэлгүүрийн баруун талд баригдаж байгаа орон сууцны барилгад бүсгүйн цогцсыг орхисон байжээ. Одоогоор хохирогчийн хэн болохыг тогтоогоогүй байгаа бөгөөд 20-25 орчим насных бололтой. Хохирогч духандаа язарсан шархтай, хүзүү, цээж, гар хөл нь зүсэгдэж харахад нүд далидрам байжээ. Нас барьсан эмэгтэйн хажууд архины шилны хагархай байсныг цагдаагийнхан хэргийн эд мөрийн баримтад хураан авчээ. Одоогоор гэмт хэрэгтний талаар ямар нэг таамаг байхгүй байгаа аж.
/өдрийн сонин 2004-6-05/